2025
Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ!
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ!

Хэсгүүд

alt text

Бразил

Чуулганы төв, АНУ

PDF татаж авах

Jesus Coming Out of the Tomb [Есүс булшнаас гарч ирж буй нь], Дан Бөрр

Тэгвэл өнөө цагийн Хожмын үеийн гэгээнтнүүд “амар тайвныг тогтоодог” эдгээр гурван газрын талаар лавшруулан авч үзэцгээе.

Амар тайвныг тогтоох эхний газар нь бидний зүрх сэтгэл юм. …

… Есүс Христийн сайн мэдээ амар тайвныг тогтоогч байхаас авхуулаад эдгээр бусад бурханлаг шинж чанарыг тордож, зүрх сэтгэлд маань бэхэлж, энэ болон ирэх амьдралд биднийг адисалдаг.

Хоёр дахь нь, бид Их Эзэний үлгэрлэсэн, ятгалгаар, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн бөгөөд номхон даруу байдлаар, чин сэтгэлийн хайраар харилцах загварыг нэг нэгтэйгээ харилцах харилцаандаа жишин баримталснаар гэртээ амар тайвныг тогтоодог. …

… Амар тайвныг тогтоогсод байхын тулд бид бусдыг уучилж, тэднийг унагахын оронд зориудаар дэмжиж урамшуулдаг.

Гурав дахь нь, бид нийгэмдээ амар тайвныг тогтоодог. …

… Бид өөрсдийн цуглаан, нийгэм дэх өөр нэгнээ Бурханы хүүхэд гэж харахыг сонгох болтугай.

Төгсгөлд нь би нэг урилгыг өгье. … Та нар амар тайвныг тогтоох 3 алхамтай төлөвлөгөөг нэг долоо хоногийн турш дагаж үзэх үү?

  1. Зөрчилдөөнгүй гэр орон: Зөрчилдөөн гарвал, түр азнаад, найрсаг үг, үйлдлээр дахин эхэл.

  2. Цахим гүүр барьж босго: Цахим орчинд нийтлэх, сэтгэгдэл бичихээсээ өмнө “Энэ нь биднийг холбох гүүр болох уу?” гэж асуу. Үгүй бол зогсоо. Бүү илгээ. Оронд нь сайн сайхныг хуваалц. Үзэн ядалтын оронд амар тайвныг нийтэл.

  3. Засаж залруулан, эргэж нийл: Гэр бүлийн гишүүн бүр уучлалт гуйх, тохинуулах, засах, эргэн нийлэх шаардлагатай хурцадмал харилцааг гаргаж ирж болно. …

Амар тайвныг тогтоох нь Христийн адил зан чанар билээ. …

Бид амар тайвныг тогтоогсод болохыг хичээснээр хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бурханлаг үүргээ гүйцэтгэдэг.