Бямба гаргийн өглөөний хуралдаан
Зүрх сэтгэлээ Есүс Христэд нийцүүл: Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн ариун нандин бэлэг
Хэсгүүд
Бразил
Филиппин
АНУ
Ариун дуу хөгжмийн нийтлэг хэлээр дамжуулан гэгээнтнүүдтэйгээ холбогдох би дуртай. Ялангуяа Хүүхдийн хэсгийн энгийн дуунуудаар дамжуулан Ариун Сүнс хэлний саадыг арилгаж, зүрхийг минь шивнээгээрээ бялхуулсан юм. …
… Хүүхдийн хэсгийн дуу хөгжим нь Аврагчийн бяцхан шавь нарын зүрх сэтгэлд гэрчлэлийн үрийг суулгах Бурханы хамгийн зөөлөн арга хэрэгсэл билээ. …
… Хүүхдүүдэд сайн мэдээг заахад дуу хөгжим голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хүүхдийн хэсгийн дуунуудын энгийн, тогтооход хялбар аялгуу нь сайн мэдээний үнэнүүдийг ойлгомжтой болгодог учраас хүүхдийн анхны сүнслэг хэл болж чаддаг. …
Хүүхдийн хэсгийн дуунууд сургаалыг заах хүчтэй хэрэгсэл болж чаддаг. Зарим дуунд Аврагчийн амьдрал, тохинууллын тухай түүхийг өгүүлдэг. Заримд нь Түүний итгэл, найдвар, төгс хайр гэх мэт зан чанаруудыг заадаг. Хамгийн ариун нандин дуунууд нь Түүний хязгааргүй Цагаатгалыг, уг авралын үйлдлээс урсан гарах хайрыг гэрчилдэг юм. …
… Зургаан настайдаа сурсан дуу бидэнд хоногшин үлдэх хүчтэй ба олон жилийн дараа ч шийдвэр гаргах, соригдох, гашуудах, баярлах үед эргэн бодогдох увдистай. …
… Сүнс дуу хөгжмийг ашиглан тэдний энхрийхэн зүрх сэтгэлд мөнхийн үнэнүүдийг сийлдэг. Цаг нь болоход хүүхдүүд Түүнтэй ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих замаар зүрх сэтгэл, амьдралаа Есүс Христэд нийцүүлэн, Түүнд хандахыг сонгож чадна. …
Хүндэт найзууд аа, Хүүхдийн хэсгийн дуунууд биднийг Есүс Христ рүү мөн Түүний сайн мэдээ рүү хөтлөх мөнхийн үнэнүүдийг болон сургаалыг заадаг гэдгийг би гэрчилж байна.