Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна
Хэсгүүд
Чили
АНУ
Энэ цаг үед Есүс Христэд итгэх итгэл өсөн нэмэгдэж буй нь тодорхой. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хөрвөгчид болон хөрвөгчийн оролцоо гайхамшигтай өссөн цаг үе бий. …
… Их Эзэнийг ажлаа яаравчлуулж байхад бид Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийг хайрлаж, халамжилж, тэдэнд үйлчлэх хэрэгтэй.
Шинэ хөрвөгч, итгэлдээ буцаж ирж буй гишүүдэд хандан хэлэхэд та нар сорилт бэрхшээлтэй тулгарч магадгүй. Өөртөө тэвчээртэй ханд. …
Ёслол, гэрээнүүдийг хүлээн авч, зарлигуудын дагуу амьдрах нь чухал. Өргөмжлөлд шаардлагатай гэрээнүүд дээрээ төвлөр. …
Есүс Христийн цэвэр сургаалаас суралцах нь сургаалыг ойлгох, Христтэй адил амьдрахын аль алиных нь төлөөх насан туршийн эрэл хайгуул юм. Чухал гэрээнүүд бидний гэрээний зам хэмээн тодорхойлдог хүрээг тогтоож өгдөг. …
Хэрэв та өргөмжлөлд шаардлагатай гэрээ болгоныг зохистойгоор хүлээн авах зорилго тавивал селестиел хаант улсад хүргэх зам дээр гарах болно. Бид ариун сүмийг болон ариун сүмийн ёслолуудыг эн тэргүүнд тавих ёстой. …
Бид бүгд Есүс Христтэй адил болохыг хичээх явцдаа өөрсдийгөө хангалтгүй мэт мэдэрдэг. Түүний Цагаатгал бидэнд бүтэлгүйтсэн ч өдөр бүр наманчлах боломжийг олгодог. …
Аврагчийг болон Түүний сургаалыг мөн заасан зүйлийг нь дагах нь байнга үймээн самуунтай байдаг дэлхийд хэзээ ч амар хялбар байгаагүй. … Аз болоход, энэ цаг үед нэн чухал хэрэгтэй удирдамжийг амьд бошиглогчид өгдөг. …
… Есүс Христ амьд, Түүний Цагаатгалын ачаар бид Христтэй нэг байх боломжтой хэмээх тодорхой бөгөөд баттай гэрчлэлээ би хуваалцаж байна.