2025
Хэн ч ганцаар суухгүй
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Хэн ч ганцаар суухгүй

Хэсгүүд

alt text

Өмнөд Африк

Эстони

PDF татаж авах

Сайн самари хүний ​​тухай сургаалт зүйрлэлд Есүс биднийг бие биедээ болон Түүнд, Өөрийнх нь дэн буудал болох Сүмд ирэхийг урьсан. …

“Дэн буудалд өрөө гаргаж өгөх” гэсэн ойлголтын хүрээнд “хэн ч ганцаар суухгүй” гэсэн санаа бас багтдаг. Та Сүмд ирэхдээ хэн нэгнийг ганцаараа сууж байгааг харвал “Сайн уу!” гэж мэндлээд түүнтэй хамт суух уу? …

“Хэнийг ч ганцаар суулгахгүй” гэдэг нь мөн хэн ч сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд ганцаардахгүй гэсэн үг юм. Гомдож туньсан аавтай хамт би хүүг нь эргэхээр очиж билээ. Олон жилийн өмнө хүү нь шинэ дикон болох гэж байгаадаа догдолж байв. Энэ тэмдэглэлт мөчид гэр бүлийнхэн нь түүнд анхны шинэ гутлыг нь авч өгсөн байв.

Гэвч сүм дээр диконууд түүнийг болон гутлыг нь шоолж инээв. Түүний гутал шинэ байсан ч загварлаг биш байв. Ичиж, гомдсон залуу дикон сүмд дахин явахгүй гэдгээ хэлжээ. Одоо ч гэсэн түүнийг болон түүний гэр бүлийг бодох бүр миний зүрх сэтгэл эмтэрдэг. …

Түүний сэргээгдсэн Сүмд хэн ч ганцаар суухгүй байх нь бидний хувьд сайн хэрэг. Бүгдээрээ зүгээр нэг зөрөөд өнгөрөхгүй чин сэтгэлээсээ угтан авч, хүлээн зөвшөөрч, тохинуулж мөн хайрлацгаая. …

Өнөөдөр олон хүн ганцаардаж, тусгаарлагдсан мэдрэмжтэй байж болох юм. …

Өөрийгөө Сүмд таарч тохирохгүй юм байна гэж бодох, өөрөөр хэлбэл ганцаар суух олон шалтгаан бидэнд бий. …

Мозая 18:21 биднийг зүрх сэтгэлээ хайранд нэгтгэхэд урьдаг. Санаа зовохоо, шүүмжлэхээ мөн бусдыг шахаж шаардахаа багасгаж, шаардлагатай үед өөрсдөдөө арай зөөлөн хандахыг би уриалж байна. …

Бид Их Эзэний дэн буудалд бие биедээ болон Түүнд ирж нэгдэх үед гэрээгээр улам нэгддэг. Хэн ч ганцаар суугаагүй үед Их Эзэн бид бүгдийг адисалдаг.