Бямба гаргийн оройн хуралдаан
Бие биеэ хөгжөөн дэмжих нь
Хэсгүүд
Эквадор
Шинэ Зеланд
Бид нэг нэгэндээ хэрэгтэй. Тэнгэрлэг хүч эв нэгдлээс ирдэг. Тиймээс Сатан биднийг хагалан бутаргахыг санаархдаг.
Харамсалтай нь зарим хүний хувьд Сүмд явах нь олон шалтгаанаас болоод хааяа хэцүү санагддаг. …
Сүм дээрх туршлагууд маань бидний сүнслэг болон сэтгэл санааны сайн сайханд нэн хэрэгтэй бөгөөд Их Эзэнтэй мөн бие биетэйгээ холбогдох амин чухал харилцаа холбоог үүсгэх зорилготой. …
Христийнхтэй адил хайр нь илүү дээд түвшний, илүү ариун хайр юм. …
… Бид бүгдээрээ Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг бөгөөд Тэрээр бүх хүүхдэдээ хайртай. Тэрээр хүүхдүүд нь Өөрийг нь бас бие биеэ хайрлаасай хэмээн хүсдэг.
Аврагчийн амьдрал нийгэмд гадуурхагдаж, бузар хэмээн үзэгддэг байсан хүмүүсийг ч хайрлаж, цуглуулж, дэмжихийн үлгэр жишээ байсан. Түүний үлгэр жишээг дагахыг бидэнд зарлигласан. …
Бидний хүн нэг бүрд амьдралд бусдаас тусламж авах, урмын үг сонсох хэрэг гарна. Бүгдээрээ үргэлж бие биедээ ийн хандахаа амлацгаая. …
Амьдрал гэгч энэ уралдаан, мөнх бус амьдралын энэхүү аянд хоцорч байна гэж бодож байгаа хүн нэг бүрд хандаж хэлэхэд, үргэлжлүүлээрэй. Зөвхөн Аврагч л энэ мөчид таны яг хаана байх ёстойг бүрэн шүүж чадах ба Тэр энэрэнгүй бөгөөд шударга юм. …
Аврагчаас хараагаа бүү салга. Тэр бол таны төмөр бариул билээ. Түүний мутрыг бүү тавь. Тэр амьд бөгөөд та Түүнд итгэж болно гэдгийг би гэрчилж байна. Тэр бас таныг хөгжөөн дэмжиж байгааг би гэрчилж байна.