2025
Оршил
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Оршил

Хэсгүүд

alt text

Чуулганы төв, АНУ

PDF татаж авах

Хайрт ах, эгч нар аа, бид хайрт Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг таалал төгссөнд гашуудан хамт цуглараад байна. Би долоон жил гаруй хугацааны турш тойрог, гадас, ерөнхий чуулган бүр дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагдсан бөгөөд энэхүү албан тушаалынхаа хүрээнд та бүхэнд хандан ярьж байна.

Олон сарын бэлтгэлийн дараа Ерөнхийлөгч Нэлсоны сонгосон үг хэлэх хүмүүс, дуу хөгжмийн хамт энэхүү хагас жил тутмын Ерөнхий чуулганыг бид төлөвлөсний дагуу явуулах болно. …

… Ерөнхийлөгч Нэлсон ирэх саруудад гэгээнтнүүдэд удирдамж өгөх ерөнхий чуулганы үнэ цэнийг ойлгож байсан. Бид төлөвлөж, баталсан чуулганы хуваарийг дагаснаар түүнийг хүндэтгэж байна. …

Энэ чуулгантай мөн өмнө нь үзүүлсэн миний хүндэтгэлтэй нийцэх товч хүндэтгэлийн хэдэн үгийг би хэлмээр байна. Би Рассэлл М.Нэлсонд хайртай байсан. Өмнө нь мэддэг таньдаг байсан бусад бүх удирдагчаас илүүтэй түүнтэй нөхөрлөж, хамтран зүтгэж байхдаа сайн мэдээ болон сайн мэдээний удирдлагын талаар түүнээс маш олон зүйлийг сурч авсан юм. Тэр бол Их Эзэн, Есүс Христийн үйлчлэгч, дагалдагчийн үлгэр дуурайл мөн.