Бямба гаргийн өглөөний хуралдаан
Гэр бүлд төвлөрсөн Есүс Христийн сайн мэдээ
Хэсгүүд
Монгол
Аргентин
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал гэр бүл дээр төвлөрдөг. …
Сургаалын энэ хам сэдвээс үл хамааран үүнд эсрэг тал гэж байна. …
Үндэсний хэмжээнд гэрлэлт болон хүүхэд төрүүлэх хувь хэмжээ буурч байгаа нь түүхэн шалтгаануудын үүднээс ойлгож болохуйц боловч хожмын үеийн гэгээнтнүүдийн үнэ цэн, үйлдэл нь тэдгээр чиг хандлагыг дагах биш сайжрах учиртай. …
Эцэг эхийн нөлөө багасаж байгаа ч хожмын үеийн гэгээнтнүүдэд Бурханаас өгөгдсөн, гэр бүлийнхээ мөнхийн хувь заяанд бэлдэхийг хүүхдүүддээ заах үүрэг даалгавар нь хэвээрээ байгаа (Сургаал ба Гэрээнүүд 68:25-ыг үзнэ үү). …
Бидний Аврагч, Есүс Христ бол бидний хамгийн сайн үлгэр жишээ юм. … Христийг дагаж, нэг нэгэндээ үйлчлэхэд өөрсдийгөө зориулах нь өнөө үед маш түгээмэл болоод байгаа хувиа бодох үзлийг хамгийн сайн эдгээдэг.
Эцэг эхчүүд сайн мэдээний зарчмуудаас гадна амьдралд хэрэгтэй мэдлэг чадварыг хүүхдүүддээ заах үүрэгтэй. …
… Гэр бүл, гэр бүлийн гишүүдтэй холбоотой бүхий л асуудлаар хамтдаа зөвлөлдөж суралцахад гэр бүл өсөж хөгждөг. …
Гэр бүлүүд өглөө оройдоо өвдөг сөгдөн хамтдаа залбирч, адислалууддаа талархан, тулгарсан асуудлууддаа тусламж хүсэн залбирахад агуу адислалууд ирдэг. Мөн гэр бүлүүд Сүмийн үйлчлэлд болон бусад онцгой цугларалтад хамтдаа шүтэн бишрэх үедээ адислагддаг. Гэр бүлийн түүхүүдээ хуваалцаж, гэр бүлийн уламжлалыг бий болгож мөн ариун нандин туршлагуудаа хуваалцсанаар гэр бүлийн холбоо харилцаа бэхэждэг. …
Бидний Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү бол Их Эзэн Есүс Христ гэдгийг би гэрчилж байна. Тэрээр тэнгэрлэг гэр бүлийн цугларалт руу хөтөлдөг гэрээний замыг дагахад биднийг урьдаг.