2025
Өөрт оногдсоноо бүхий л зүрх сэтгэлээрээ хий
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Өөрт оногдсоноо бүхий л зүрх сэтгэлээрээ хий

Хэсгүүд

alt text

Герман

PDF татаж авах

Энгийнээр хэлэхэд шавь байх нь сахилга баттай байхыг шаарддаг. …

… Аврагчид итгэх бидний итгэл, үнэнч байдал энэ мөнх бус амьдралд тулгардаг сөрөг талуудын эсрэг соригдох үед улам ихээр хүчирхэгждэг. Бид итгэлээ хадгалж, идэвхтэй хэрэгжүүлж, хэзээ ч бууж өгөхгүй байснаар авч үлддэг.

Нөгөөтээгүүр бид итгэлээ болон үүний үнэмшүүлэх хүчийг ашиглахгүй бол өмнө нь нандигнадаг байсан зүйлдээ итгэлгүй болж, үнэн гэж мэддэг байсан зүйлдээ итгэхээ больдог. …

Өчигдрийн гэрчлэлийн гал биднийг хэсэгхэн хугацаанд л дулаацуулна. …

… Ашиглах үед л бэлгүүд маань томрон, өсөн нэмэгддэг.

Бидний сүнслэг бэлгүүд үргэлж нүдэнд тусаад байдаггүй нь үнэн ч гэлээ тэдгээр нь ач холбогдол багатай гэсэн үг биш юм. …

Иймээс хүн нэг бүр өөрт оногдсон өчүүхэн үүргээ биелүүлцгээе. …

Есүс Христ үхэл ба нүглийг ялахдаа тэрхүү эгэл хүний хийж чадахгүй ажлыг аль хэдийн хийсэн гэдгийг санаарай.

Бидний үүрэг бол Христийг дагах юм. …

Итгэл сул дорой байх үед Христ Есүст найдах найдвар, Түүний цэвэршүүлж, ариусгах хүчнээс эхэл. …

Хичээл зүтгэл маань дангаараа биднийг селестиел болгодоггүй гэдгийг бид мэднэ. Гэвч хичээл зүтгэл нь биднийг Есүс Христэд үнэнч, тууштай болгож, Тэр биднийг селестиел болгох боломжтой. …

… Өчигдөр хийсэн алхамдаа талархаж болох ч бид тэндээ үлдэж болохгүй. Туулах урт зам зурайж байгааг бид мэдэж байгаа ч үүнд зориг мохох хэрэггүй.

Энэ бол Христийн дагалдагч бидний мөн чанар билээ.