2025
Бурханд ханд, тэгээд амьдар
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Бурханд ханд, тэгээд амьдар

Хэсгүүд

alt text

Калифорниа

Боливи

Чуулганы төв, АНУ

Мадагаскар

PDF татаж авах

Мэдээж хэрэг, “Бурханд ханд, тэгээд амьдар” хэмээх зөвлөгөө бидний хувьд зөвхөн үүрд мөнхөд бус түүнчлэн зуурдын амьдралын шинж байдал, мөн чанарт том өөрчлөлт авчирдаг. …

“Та нар миний зарлигуудыг сахихынхаа хэрээр уг нутагт дэгжих болно; харин та нар миний зарлигуудыг сахихгүй байхынхаа хэрээр миний оршихуйгаас тусгаарлагдах болно” гэсэн амлалтаас өөр ямар ч амлалт Мормоны Ном сударт илүү олон давтагддаггүй. … “Дэгжих” гэдэг нь өөрсдийн амьдрал дахь тэнгэрийн удирдамж, адислалд баясах гэсэн утгыг илэрхийлдэг. … “Дэгжих” гэдэгт бэрхшээл, сорилтыг даван туулж, дээшлэх чадвар багтана. …

… Бурханы зарлиг, зөвлөгөө нь судруудад төдийгүй Түүний үйлчлэгчдийн үгсэд байдаг. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээр бичигдсэн жишиг, зарчмууд бол үүний тод жишээ юм. Өөр нэгэн жишээ бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь удирдамж юм. …

Хүмүүсийн утга учир, аз жаргал, тусламж эрэлхийлэх өөр өөр эх сурвалжид төгсгөл үгүй мэт байдаг. Ихэнх нь “зорьсноосоо алсуур хайдаг.” … Бурханд хандсанаар бид хүнд бэрх үед амар амгаланг олохоос гадна эргэлзээтэй, сүнслэг сорилттой үед ч итгэлээ улам бүр өсгөж чадна. Эсэргүүцэл, ганцаардалтай нүүр тулсан үедээ бид хүч чадал хүлээн авч, өнөөгийн бодит байдлыг ойлгон, даван гарч чадна. …

Бурханд хандах гэдэг нь Тэр бол бидний эн тэргүүнд тавих зүйлүүдийн зөвхөн нэг нь биш, харин бидний хамгийн түрүүнд тавих цор ганц зүйл гэсэн утгатай.