Ням гаргийн өглөөний хуралдаан
Христ дотор соригдож, хүчирхэгжсэн нь
Хэсгүүд
Перу
Олон жилийн өмнө би коллежид сурч байхдаа математик, физикийн чиглэлээр суралцахаар болсон юм. Шантармаар санагдаж, … болиод, арай хялбар зүйл хийх тухай бодож эхэлснээ хараад би
өөрийгөө сул дорой гэж бодож байлаа. Тэгээд би залбирч, улмаар Их Эзэний чимээгүйхэн өгөх баталгааг мэдэрсэн. Түүнийг оюунд минь: “Би чамайг сорьж байна гэхдээ би чамтай хамт байна” хэмээн хэлэхийг би мэдэрсэн. …
Физикийг ойлгох гэж зүдэрсэн маань үнэндээ Их Эзэнээс ирсэн нэгэн бэлэг байсныг би олж мэдсэн. Хэрвээ би Түүнийг надад туслахад бэлэн байдаг гэдэгт итгэвэл боломжгүй мэт санагдсан зүйлсээ ч Түүний тусламжтай хийж чадна гэдгийг Тэр надад зааж байсан юм. Энэхүү бэлгээр дамжуулан Их Эзэн намайг сорьж, хүчирхэгжүүлэхээр ажиллаж байсан.
… Ганг сорихын тулд ширээлгэдэг. … Ийнхүү сорьсноор ган хэврэгшдэггүй. Харин ч тэсвэртэй, илүү их ачаа даахуйц хангалттай бат бөх болдог. …
Бид Есүс Христэд итгэх итгэлдээ үнэнч байх үед, бүр аливаа зүйлс боломжгүй мэт санагдсан үед ч үнэнч байвал сүнслэг байдлын хувьд хүчирхэгждэг. …
Есүс Христ алдар суут Цагаатгалынхаа ачаар, зүдэрч явахад маань биднийг хүчирхэгжүүлж чадна. …
… Энэ нь гэр бүлийн амьдралын сорилт бэрхшээлээр дамжуулан чимээгүйхэн ирж ч магадгүй. Энэ нь өвдөж, урам хугарч, гашуудаж, ганцаардах хэлбэрээр ч ирж мэднэ.
Тийм үед энэ нь Их Эзэн та нарыг орхиж явсан гэх нотолгоо биш гэдгийг би гэрчилж байна. Харин Тэрээр та нарыг цэвэршүүлж, хүчирхэгжүүлэхээр хангалттай их хайрладаг гэсэн нотолгоо юм. Энэ нь Тэр та нарыг мөнх амьдралын ачааг даах хангалттай хүчтэй болгож буй хэрэг юм.