Ням гаргийн үдээс хойших хуралдаан
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь
Хэсгүүд
Нигери
Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах үйл явцтай төстэй хамгийн багадаа таван зүйлийг олж харж болно. …
Эхний ижил төстэй зүйл бол өөрийгөө нэрээр нь таниулах явдал юм. … Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар өөрсдийн нэрийг Түүнийхтэй холбодог. Бид өөрсдийгөө Түүний нэрээр таниулдаг. …
Нэрээр нь таниулахтай нягт холбоотой өөр нэг ижил төстэй зүйл бол дурсан санах юм. … Бидний хувьд долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь бидэнд Есүс Христийг долоо хоногийн турш дурсан санахад тусалдаг. …
… Бид өөр зүйлс хийгээд завгүй, өөр зүйлд төвлөрч байсан ч гэсэн өөрсдийнхөө нэрсийг санадаг шигээ Түүнийг санаа бодолдоо байлгаж байдаг.
Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийг санасны үр дүн нь гурав дахь адил төстэй зүйл болох үлгэрлэн дуурайх явдал юм. … Бид өөрсдийгөө Есүс Христийн нэрээр таниулж, Түүнийг дурсан санах тусам бид Түүнтэй илүү адилхан болохыг хүсдэг. …
Есүс Христийг үлгэрлэн дуурайх нь дөрөв дэх ижил төстэй зүйл болох Түүний зорилготой нийцэх алхам руу хөтөлдөг. Бид Түүний ажилд Түүнтэй нэгддэг. …
… Энэ дөрвөн зүйлийг хийх нь биднийг тав дахь төстэй зүйл болох хүч чадал руу хөтөлдөг. Бид амьдралдаа Бурханы хүч чадал, адислалуудыг хүртдэг. …
Бид Бурхантай нэмэлт гэрээнүүдийг байгуулснаар өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг илүү бүрэн дүүрнээр хүлээн авдаг. … Улмаар Бурхан биднийг Өөрийн илүү их хүчээр адисалдаг. …
… Тэнгэрлэг Эцэгтээ ир. Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ ав. … Та нар Тэнгэр дэх Эцэгийнхээ хаант улсад өргөмжлөгдсөн өвлөгч, Түүний Ууган Хүү, бидний хайрт Аврагч мөн Гэтэлгэгчтэй хамт өв залгамжлагч болох болно.