2025
Өөрийгөө захирах ариун журмаар чимэн гоёсон
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Өөрийгөө захирах ариун журмаар чимэн гоёсон

Хэсгүүд

alt text

Эстони

Чили

PDF татаж авах

Их Эзэн ийн тунхагласан. …

“Мөн өөрийнх нь анхаарал халамжид итгэж, даалгасан бүх зүйлд даруу төлөв хийгээд хайраар дүүрэн, итгэл, найдвар мөн энэрэлтэй, биеэ барьдаг байхаас бусдаар өөр хэн ч энэ ажилд тусалж эс чадна.”

Аврагчийн удирдамж энэхүү ариун нандин илчлэлд цэдэглэгдэж, өөрийгөө захирах чадвар нь Есүс Христ дээр бат бөх сууриа тавихад нэн чухал бэхэлгээ болдог гэдгийг бидэнд сануулдаг. …

Христийн үнэн шавь нарыг чимэн гоёдог шинж чанаруудаас өөрийгөө захирах чадвар нь Аврагчийг Өөрийг нь илтгэн харуулдгаараа ялгардаг. Энэ бол уг тэнгэрлэг нөлөөг нээлттэй хүлээн авдаг бүх хүнд боломжтой Сүнсний үнэт жимс билээ. …

Христийнхтэй адил энэ зан чанарыг хөгжүүлэхээр хичээж буй Түүний шавь нар улам бүр даруу төлөв, хайраар дүүрэн болдог. …

… Есүс Христийн сайн мэдээ биднийг энэхүү ариун журмыг ялангуяа сорилт бэрхшээлийн үед буюу хувь хүний жинхэнэ зан чанар ил гарч ирдэг ийм нөхцөл байдлуудад хэрэгжүүлээрэй гэж урьдаг. …

Аврагчийн энэ дэлхий дээрх тохинуулал Түүний зан чанарын бүхий л талд Өөрийгөө захирах ариун журмаар тодорхойлогдож байсан. …

Бүхнээс агуу Есүс Христ сүв бүрээсээ цус шүүрэх хүртэл бидний төлөө зовж шаналсан ч зүрх сэтгэлээ уур хилэнгийн галд өрдөөгүй төдийгүй дайрч давшилсан байтугай гомдоллосон үгийг, бүр ямар ч бузар үгийг амнаасаа гаргаагүй билээ. Бүр тэгтлээ зовж шаналсан үедээ хүртэл шүү дээ. …

… Бид өөрсдөдөө үг, үйлдлээ захирдаг байх чадварыг суулгахаар итгэлтэй, тууштай хичээх үедээ амьдралаа Гэтэлгэгчийнхээ бат бөх суурин дээр илүү аюулгүй бэхэлж, хүчирхэгжүүлнэ гэдгийг би гэрчилж байна.