Ням гаргийн өглөөний хуралдаан
Бурханы бошиглогчид
Хэсгүүд
Гана
Их Эзэн Шунемийн бүсгүйд Елишаг Бурханы бошиглогч байсныг гэрчилсэн бөгөөд тэрээр түүнийг хүлээн авахаар үүдээ нээжээ.
Бид ч бас өнөөдөр Бурханы бошиглогчдын тухай хувийн гэрчлэл хүлээн авч мөн зүрх сэтгэл, оюун санаа, гэр орноо энэ хожмын өдрүүдэд Их Эзэний бидэнд зориулсан захиаснуудад нээлттэй байлгаж чадна. …
Бошиглогч гэж хэн бэ? Бошиглогч бол Бурханы өмнөөс ярихаар Түүгээр дуудагдсан хүн юм. …
Бошиглогчид бол үзмэрчид мөн илчлэгчид. Энэ нь тэд бусдын харж чадахгүйг хардаг, ирээдүйн үйл явдлуудыг зөгнөн хэлж чаддаг гэсэн үг. … Бошиглогчид Их Эзэнээс зарлиг, илчлэлүүдийг хүлээн авдаг. …
Бошиглогчид мөн сайн мэдээг тунхаглаад зогсохгүй дэлхий дээр байгаа хүн бүрд сүнсээр өдөөгдсөн Бурханы элч мөн багш нь болдог. …
Бошиглогчид Христийг буюу Түүний оршихуй, тохинуулал, тэнгэрлэг байдлыг гэрчилдэг. …
Шунемийн бүсгүй бидэнд тэрхүү гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан олж авч болохыг заасан. Бид тэднийг Бурханы тослогдсон хүмүүс гэдгийг мэдсэн цагт амьдралдаа тохиолдож буй саад бэрхшээлийг үл харгалзан дуу хоолойг нь итгэл, найдвар тээн дуулгавартай дагах болно гэдгийг би амлаж байна. Бошиглогчийн дуу хоолойг сонсож, дагах нь Аврагчийн Хоёр дахь ирэлт хүртэл сайн зүйл болгоноос зууран барихад нэн чухал юм. …
Би амьд бошиглогчдын удирдамжид мөн бүхнээ зориулан хичээж зүтгэж байгаад нь талархдаг. … Их Эзэн үйлчлэгчдээ үргэлж Өөрөө сонгосоор байх болно.