2025
Би одоо харж бай[на]
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Би одоо харж бай[на]

Хэсгүүд

alt text

Шотланд

PDF татаж авах

Иоханы 9-р бүлэгт Есүс шавь нарынхаа хамт төрөлхийн сохор, гуйлга гуйдаг хүний хажуугаар явж өнгөрсөн тухай цэдэглэсэн байдаг. …

Есүс шавь нартаа болсон бүх зүйлийг “Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” хэмээн энэ явдлын эхний ач холбогдлыг хэлж өгчээ. …

Илэрхий байгаа өөр нэг үнэн бол энэхүү гайхамшгийг харуулахын тулд тэнгэр, газрыг болон эдгээрийн дээрх бүхнийг Бүтээгчийн ашигласан хэрэгсэл нь шүлс, атга шороо хоёр байсан юм. Эдгээр байж боломгүй мэт орц нь Бурхан биднийг Өөрийн сонгосон ямар ч аргаар адисалж чадна гэдгийг тунхагладаг. …

Тэгэхээр хэрэв бидний залбирлын хариултууд энгийн эсвэл ээдрээтэй арга замаар ирдэг бол яах вэ? Хэчнээн их шүлс, шавар шаардсан ч хамаагүй бид Христийн сайн мэдээний дагуу амьдрахаар хичээхдээ тууштай байх хүсэлтэй юү? …

Миний мэлмий нээгдсэн, амьдрал тэтгэсэн, үнэний жинхэнэ нотолгоотой учирсан анхны уулзалт шавах шавартай байгаагүй, Силоамын цөөрмийн дэргэд болоогүй. Харин Их Эзэнээс надад эдгэрэл авчирсан үнэний хэрэгсэл бол номын хуудас болж ирсэн Мормоны Ном: Есүс Христийн өөр нэгэн гэрээ байсан. …

… Ямар ч байсан Мормоны Номын амьдралд минь үзүүлсэн нөлөө нь миний хувьд сохор хүний нүдэн дээр шүлс, шорооны зуурмаг тавьснаас дутуугүй гайхамшигтай зүйл байсан юм. Энэ нь миний хувьд бодгалийн минь аюулгүй байдлын бариул, илчлэлийн ер бусын бөгөөд хүчирхэг гэрэл, харанхуйн манан татахад миний алхах ёстой замыг гэрэлтүүлдэг гэрэл байсаар ирсэн. Харанхуйн манан татдаг, татах нь ч гарцаагүй.