Оршил
Олон сарын бэлтгэлийн дараа Ерөнхийлөгч Нэлсоны сонгосон үг хэлэгчид, дуу хөгжмийн хамт энэхүү хагас жил тутмын Ерөнхий чуулганыг бид төлөвлөсний дагуу явуулах болно.
Хайрт ах, эгч нар аа, бид хайрт Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг таалал төгссөнд гашуудан хамт цуглараад байна. Би долоон жил гаруй хугацааны турш тойрог, гадас, ерөнхий чуулган бүр дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр дэмжин батлагдсан бөгөөд энэхүү албан тушаалынхаа хүрээнд та бүхэнд хандан ярьж байна.
Олон сарын бэлтгэлийн дараа Ерөнхийлөгч Нэлсоны сонгосон үг хэлэгчид, дуу хөгжмийн хамт энэхүү хагас жил тутмын Ерөнхий чуулганыг бид төлөвлөсний дагуу явуулах болно. Би оршил тайлбар болон Ням гаргийн үдээс хойших хаалтын хуралдаан дээр ерөнхийлөгч Нэлсоныг төлөөлж үг хэлэхээр болсон нь төлөвлөгөөнд оруулсан ганц өөрчлөлт юм.
Өнгөрсөн 75 жилийн хугацаанд анх удаа Сүмийн ерөнхийлөгч ерөнхий чуулганаас хэдхэн хоногийн өмнө таалал төгслөө. Энэ нь биднийг ерөнхий чуулган болон чуулганы ерөнхий хуралдаануудтай холбоотой чухал удирдлагын хурлуудыг хэрхэн явуулах мөн түүний оршуулах ёслолыг аль болох хурдан зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөхөд хүргэсэн юм. Ерөнхийлөгч Нэлсон ирэх саруудад гэгээнтнүүдэд удирдамж өгөх ерөнхий чуулганы үнэ цэнийг ойлгож байсан. Бид төлөвлөж, баталсан чуулганы хуваарийг дагаснаар түүнийг хүндэтгэж байна.
Энэхүү эмгэнэн гашуудаж буй цаг үед бид Ерөнхий чуулганы хурлуудын өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд хүндэтгэл үзүүлэх хурлыг аль хэдийн зохион байгуулсан ба түүний оршуулах ёслолыг чуулганы дараа аль болох хурдан зохион байгуулахыг төлөвлөөд байна. Энэ бүгдийг Ерөнхийлөгч Нэлсоны гэр бүл болон Арван хоёрын чуулгын зөвшөөрлөөр гүйцэтгэсэн болно.
Ерөнхий чуулганаар үг хэлэхээр томилогдсон бидний хүн нэг бүр ерөнхийлөгч Нэлсоныг хүндэтгэн дурсах цаг гаргахыг хүссэн учир бид ерөнхий чуулган дээр үг хэлэгчдийг хүндэтгэлийн үгийг аль болох товч байлгаж, бидний аль хэдийн төлөвлөж эхэлсэн оршуулах ёслолын үеэр албан ёсны хүндэтгэлийг үзүүлэхийг хүсэж байна.
Энэ чуулгантай мөн өмнө нь үзүүлсэн миний хүндэтгэлтэй нийцэх товч хүндэтгэлийн хэдэн үг би хэлмээр байна. Би Рассэлл М.Нэлсонд хайртай байсан. Өмнө нь мэддэг таньдаг байсан бусад бүх удирдагчаас илүүтэй түүнтэй нөхөрлөж, хамтран зүтгэж байхдаа сайн мэдээ болон сайн мэдээний удирдлагын талаар түүнээс маш олон зүйлийг сурч авсан юм. Тэр бол Их Эзэн, Есүс Христийн үйлчлэгч, дагалдагчийн үлгэр дуурайл мөн. Би эдгээрийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.