Найз
Үүдэн дээрх гайхамшиг
2026 оны 1-р сар, Найз


“Үүдэн дээрх гайхамшиг,” Найз, 2026 оны 1-р сар, 18–19.

Үүдэн дээрх гайхамшиг

Грэйсигийн ээж зүгээр болох болов уу?

АНУ-д болсон бодит түүх.

Грэйси шарвингаа идэж дуусаад, аяга тавгаа угаалтуурт хийж, үүргэвчээ шүүрэн авав.

“Гэр бүлээрээ залбирах цаг боллоо” гэж аав нь хэлэв.

Бүгд зочны өрөөнд бүгд өвдөг сөгдөн суулаа. Грэйсигийн ихэр ах Жорж залбирал хэлэв. “Сургууль дээрээ өдрийг сайхан өнгөрүүлэхэд бидэнд туслаач” гэж тэр хэлэв. “Ээжийг маань эрүүл болгож өгч адислаарай. Түүнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд эмч нарыг адислаарай” гэв.

Өвдөг сөгдөн залбирч байгаа гэр бүлийн зураг

Грэйсигийн ээж тархины хавдартай байв. Тэр мэс засалд орох хэрэгтэй. Эмч нар бүх зүйл сайхан болно гэж найдаж байсан ч баттай хэлж мэдэхгүй байв.

Залбирлын дараа ээж нь бүгдийг нь тэвэрч, “Би өнөөдөр дахиад эмч дээр очно. Бид илүү тодорхой хариулт авч чадна гэж найдаж байна” гэлээ.

Хэрэв ээж нас барж, би түүнтэй ярилцаж чадахгүй болбол яах вэ? гэж Грэйси гайхширав. Тэр маш их айж байлаа. Хичээлийн дараа ээжийгээ тэвэрч бас түүнтэй уулзаж чадахгүй байж магадгүй гэдгийг тэр төсөөлж ч чадахгүй байлаа.

Тэр өдөр Грэйсигийн хичээл, завсарлагаа, үдийн хоол ердийнх шигээ өнгөрчээ. Гэхдээ тэр ээжийнхээ тухай бодсоор байв. Тэр айсан үедээ Хүүхдийн хэсгийн дуртай дууныхаа тухай бодлоо. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөгөөр дамжуулан гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна гэж тэр дотроо дуулав.

Грэйси, Жорж хоёр сургуулиасаа ирээд дотогш гүйн орж, ээжийгээ чанга тэврэв. Таны уулзалт ямархуу байсан бэ? гэж Грэйси асуув.

“Дажгүй болсон шүү” гээд, ээж нь: “Бид одоо ч бүх зүйлийг мэдэхгүй байгаа. Би мэс засал хийлгэхээс өмнө дараагийн долоо хоногт дахиад хэдэн удаа уулзах хэрэгтэй” гэж хэлэв.

Грэйси ээжийгээ хараад баяртай байлаа. Гэхдээ тэр нэг л санаа зовсоор байв.

Хэд хоногийн дараа хаалганы хонх дуугарав. Ээж нь хаалгаа онгойлготол Грэйси хэн нэгэн дуу дуулахыг сонсов.

Тэр ээжтэйгээ хамт хаалган дээр зогсоод, сүмийн болон сургуулийнхаа олон найз нөхдийг харлаа. Тэд Хүүхдийн хэсгийн дуунуудыг дуулж байв. “Бид чиний тухай бодсоор байсан, тэгээд тайвшруулахыг хүссэн юм” гэж тэдний нэг нь хэлэв. Дараа нь тэд дахин дуулж эхлэв.

Хэсэг хүний дуулж байгааг хаалгаа онгойлгон сонсож буй ээж, хүүхдүүдийн зураг

Жорж ч бас хаалга руу очив. Тэр Грэйси рүү эргэж харан, “Тэдэнтэй хамт дуулцгаая!” гэлээ.

Грэйси, Жорж хоёр хүрмээ шүүрч аваад, бусадтайгаа нийлэхээр гадагш гүйлээ. Тэд чадлынхаа хэрээр чанга дуулна.

Есүс бол гайхамшгуудын Бурхан.

Түүнд чадахгүй зүйл гэж нэг ч үгүй билээ.

Түүний үйлдсэн олон гайхамшиг дунд Намайг аварсан гайхамшиг

Чамайг аварсан гайхамшиг

Хамгийн онцгой гэдгийг би мэддэг юм.

Дуулж буй охины зураг

Ээж нь нулимсаа арчиж байхыг Грэйси харлаа. Жаахан эмэгтэй дүү Рөүси нь ч бас ээжийнхээ хөлөөс зууран сонсож байлаа.

Грэйси амар амгаланг мэдрэв. Тэр ээжийнхээ төлөө санаа зовсоор байсан. Гэхдээ Есүс тэднийг хайрладгийг тэр мэдэж байв. Тэр бол гайхамшгийн Бурхан. Грэйси бүх зүйл сайхан болно гэдгийг мэдэж байв.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Бэтани Станклифф

  • “Гайхамшиг,” Найз, 2018 оны 6-р сар, 24–25.