Найз
Хоол & зугаа
2026 оны 1-р сар, Найз


“Хоол & зугаа,” Найз, 2026 оны 1-р сар, 12–13.

Хоол & зугаа

Гараа сунга

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамд маш их хайртай! Чи бас хэн нэгэнд хайртай гэдгээ хэлэхийн тулд энэ хөгжилтэй ил захидлыг хийгээрэй.

  1. Хоосон цаасыг дундуур нь нугал.

  2. Чигчий хуруугаа нугалаасны дагуу байрлуулаад гараа зур.

  3. Зураасыг тойруулж хайчил. Нугалаасыг хайчлахгүй үлдээ.

  4. Ил захидлаа нээгээд, дотор нь хэн нэгэнд зориулж сайхан үгтэй захидал бич эсвэл зураг зур.

Амттаны цаг

Тортилла дээр хүссэн хачраа тавиарай. Чи самрын тос ба чанамал, пепперони ба бяслаг, бууцай ба цацагт хяруулын мах эсвэл хүссэн зүйлээ хийж болно! Дараа нь тортиллаг хуйлаад, жижиг зүсэм болгон болгоомжтой хэрчээрэй. Эргүүлсэн талыг дээш нь харуулаад тавган дээр тавь.

Тусч гар

Есүс Христ дэлхий дээр байхдаа бүх хүнийг хайрлаж, бүгдэд үйлчилсэн юм. Бид өнөөдөр Түүний үлгэр жишээг дагаж чадна. Чи хэн нэгэнд хэрхэн тусалсан бэ?

Хэн нэгэнд туслах үед Тэнгэрлэг Эцэг надаар үнэхээр бахархаж бас баяртай байдаг юм шиг санагддаг.

Фэликс Г., 11 настай, Кени, Кесүму дүүрэг

Би тоглоомын талбай дээр гэмтсэн хүүхдэд тусалсан. Би тусалсандаа баяртай байсан.

Хэйзэл Л., 7 настай, АНУ, Калифорни

PDF хуудас

Анна Олдройдын бүтээл