Найз
“Удахгүй би найман нас хүрнэ”
2026 оны 1-р сар, Найз


“‘Удахгүй би найман нас хүрнэ,’” Найз, 2026 оны 1-р сар, 20–21.

“Удахгүй би найман нас хүрнэ”

Охиныгоо зургаан настай байхад бид аль болох олон хүүхдийн баптисмын ёслолыг харуулахыг хичээдэг байлаа. Баптисм болгоны дараа бид түүнтэй юу болсон талаар ярилцдаг байв. Бид түүнд баптисм хүртэж чадахуйц том болохоороо зөвийг буруугаас ялгаж чаддаг болно гэдгийг ойлгуулсан юм. Баптисм болгоны дараа тэр: “Удахгүй би найман нас хүрч, энэ хүүхдүүд шиг баптисм хүртэх болно” гэж хэлдэг байв.

Эцэст нь охин минь найман нас хүрлээ. Тэр баптисм хүртэж, гишүүнээр батлуулав. Одоо түүнд Ариун Сүнсний бэлэг байгаа. Бид түүнд Ариун Сүнсийг үргэлж өөртэйгөө хамт байлгах хамгийн шилдэг аргуудын нэг нь ариун ёслолоос хүртэх явдал гэдгийг хэлсэн.

Чи ариун ёслолоос хүртэх үедээ Есүсийг дагана гэж амладаг. Ариун Сүнс чамд Есүсийн заасан зүйлсийг хийхэд тусалж мөн гэр орондоо болон Хүүхдийн хэсэгт Түүний талаар юу сурсныг чинь сануулах болно. Ариун Сүнс намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг бөгөөд чамд юу зөв, юу буруу гэдгийг ойлгоход тусална.

Одоо миний охин ариун ёслолд маш их дуртай болсон! Чи ч бас тэгж чадна. Та нар долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, Есүс Христийг дурсан санаснаар Ариун Сүнсийг илүү ихээр мэдрэх ба Тэр чамайг үргэлжлүүлэн удирдах болно. Та нар Есүс Христийг үргэлж дурсан санах боломжтой болно.

Гэрээний алхмууд

Ахлагч Ожэдираны охины баптисмын гэрээ байгуулж, түүнийгээ сахихаар бэлтгэж байх үеийн үйл явдал бүрийг буд.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Саманта Виндли