“Тавтай морил, найзууд аа!” Найз, 2026 оны 1-р сар, 1.
Тавтай морил, найзууд аа!
Бид энэ жил хэдэн өөрчлөлт оруулсан! Манай Ирээд, Намайг дага хэсэг одоо сэтгүүлийн төгсгөлд тавигдаж байна. (Очоод хараарай!) “Том хүүхдүүдэд зориулав,” “Бяцхан найзуудад зориулав” гэсэн тусдаа хэсгүүд байхаа больсон ч сэтгүүл тэр чигтээ хүн бүрд зориулсан зугаатай хуудаснуудтай боллоо.
Мөн яг урьдынх шигээ гар урлал, тоглоом, хөгжим, та нар шиг Есүс Христийг дагаж байгаа хүүхдүүдийн бодит түүхүүд байгаа. Энэ жил бид уншигчдаасаа гарын хэвээ илгээж, хэрхэн үйлчилснээ бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. 13-р хуудаснаас илүү ихийг олж мэдээрэй.
Бид энэ жил Есүсийг хамтдаа дагаснаар тун хөгжилтэй байх болно!
Найз