Найз
Дэлхий даяарх найзууд
2026 оны 1-р сар, Найз


“Дэлхий даяарх найзууд,” Найз, 2026 оны 1-р сар, 14–15.

Дэлхий даяарх найзууд

Хүүхдийн хэсгийн хүүхдүүд ариун сүмийн уран зурагтай зурагт хуудас өргөж байгаа нь

Тайванийн Таоюан хотын Хүүхдийн хэсгийн хүүхдүүд Тайванийн Тайпэй ариун сүмийг үзжээ. Тэд ариун сүмийн ариун нандин чанар болон сэтгэл татам байдлыг мэдэрсэн аж. Тэд бас ариун сүмийг өнгийн цаасаар бүтээсэн байна.

Жижигхэн модон цамхгийн ард зогсох хоёр хөвгүүн

“Хаан Бенжамин,” Ливай ба Иакоб Ф., 7 ба 10 настай, Герман, Хойд Райн-Вэстфэлиа

Жаредчуудын хөлгийг зурсан хүүхдийн зураг

Ифер 2:16–17,” Вэсли С., 10 настай, АНУ, Хойд Кэролина

Цаасан загас бүхий хэлхсэн цаасан хүүхэлдэйнүүдийн бүтээлээ барьсан охин

“Хүмүүсийн загасчид,” Интэгрити В., 7 настай, АНУ, Хойд Кэролина

Анхны үзэгдлийг хуванцар дүрснүүдээр бүтээсэн нь

“Анхны үзэгдэл,” Шарлот Р., 10 настай, АНУ, Жиоржиа

Хөөсөн чихэр болон шаржигнасан эрдэнэ шишээр хийсэн ариун сүмийн загвар барьсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд

Эвэрэт ба Эмэрсон С., 7 ба 9 настай, АНУ, Небраска

Инээмсэглэж буй охин

Би гадаа шаргуу ажиллаж байсан хөршүүддээ нимбэгний ундаа өгсөн. Би дотроо маш сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Ариун Сүнс надтай хамт байгааг би мэдэрсэн!

Росалин В., 8 настай, АНУ, Миссури

Инээмсэглэж буй хүү

Би Японы Окинава Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаан дээр зочдод цагаан улавч өмсөхөд нь тусалсан. Би нээлтийн үйл ажиллагааны үеэр ариун сүм дотор ороод Ариун Сүнсийг мэдэрсэн.

Нико Ф., 9 настай, Япон, Окинава муж

Инээмсэглэж буй охин

Ах бид хоёр тоглоомын талбай дээр тоглож байгаад нэг хүү мөнгөө алга болгосныг мэдэв. Би түүнд туслахыг хүссэн учраас мөнгөнөөсөө өгсөн.

Нина М., 8 настай, Орос, Калининград хот

Инээмсэглэж буй охин

Манай тойрогт Мормоны Номын хавтсыг чимэглэж хэн нэгэн онцгой хүнд бэлэглэх үйл ажиллагаа хийсэн юм. Би Есүс Христийн талаар илүү ихийг мэдэхэд нь туслахын тулд найздаа үүнийгээ өгсөн. Тэр надад талархаад, намайг чанга тэвэрсэн. Хайртай хүмүүстэйгээ сайн мэдээг хуваалцахдаа би баяртай байдаг.

Габриэла А., 6 настай , Чили, Лос Лагос

PDF хуудас