Найз
Тэгэхээр чи баптисм хүртжээ. Одоо яах вэ?
2026 оны 1-р сар, Найз


“Тэгэхээр чи баптисм хүртжээ. Одоо яах вэ?” Найз, 2026 оны 1-р сар, 36–37.

Тэгэхээр чи баптисм хүртжээ. Одоо яах вэ?

Чи аль хэдийн баптисм хүртчихсэн үү? Үнэхээр гайхалтай! Чамайг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагах шийдвэр гаргасанд Тэд маш их баяртай байгаа.

Баптисм бол Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой гайхалтай гэрээт харилцаа тогтоох аяллын чинь анхны алхмуудын зөвхөн нэг нь юм. Чиний хувьд баптисм хүртсэнээр үргэлжлүүлэн хийх эсвэл одооноос хийж эхлэх зарим зүйлийг доор өгүүлэв.

Ариун Сүнсийг сонсох

Баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан үеэ санаж байна уу? Чи зөвийг сонгосноор одоо Тэр үргэлж чамтай хамт байх болно. Ариун Сүнс ихэвчлэн бидний бодол, мэдрэмжээр дамжуулан бидэнтэй харилцдаг. Ариун Сүнсийг сонсох нь зөвийг сонгож, жинхэнэ баяр баясгаланг олоход чамд тусална.

Энэ тухай бод: Чи хэзээ Ариун Сүнсийг мэдэрч байсан бэ? Энэ нь жижиг эсвэл том туршлага ч байж болно!

Наманчлах

Есүс Христ бидний нүглийг цагаатгаснаар бид бүгдэд наманчлах боломжийг олгосон. Наманчлах гэдэг нь бурууг сонгохоос зайлсхийж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу хандахыг хэлдэг. Биднийг наманчлахыг сонгоход Тэд маш их баяртай байдаг. Учир нь энэ нь биднийг Тэдэнд илүү ойртоход тусалдаг.

Энэ тухай бод: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу хандахад чамд туслах, чиний хийж чадах нэг зүйл юу вэ?

Ариун ёслолоос хүртэх

Баптисм хүртсэний дараа ариун ёслол бүр илүү утга учиртай болдог. Одоо ариун ёслолоос хүртэх үедээ чи зарлигуудыг сахина, Есүс Христийг дагана гэсэн баптисмын гэрээгээ шинэчилж байгаа. Хэрэв чи эдгээр амлалтыг төгс сахиагүй бол ариун ёслол нь Есүс Христээр дамжуулан бид наманчилж, уучлагдаж чадна гэдгийг долоо хоног бүр сануулж байдаг.

Энэ тухай бод: Энэ долоо хоногт ариун ёслолыг онцгой болгож болох нэг арга зам юу вэ?

Ариун сүмд ороход бэлтгэх

Ариун сүм бол Бурханы ариун өргөө. Чи 12 нас хүрмэгц ариун сүмд очиж, нас барагсдын төлөө баптисм хүртсэнээр бусдад тусалж чадна. Хожим нь та нар Тэнгэрлэг Эцэгтэй өөр олон гэрээ байгуулж чадна. Ариун сүмд суралцсан зүйлс чинь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход чамд туслах болно!

Энэ тухай бод: Ариун сүмд явахаар одооноос бэлтгэхийн тулд чиний хийж чадах нэг зүйл юу вэ?

PDF хуудас

Зураг чимэглэлийг Алисса Питэрсэн