“Филиппинд Есүсийг дагах нь,” Найз, 2026 оны 1-р сар, 10–11.
Филиппинд Есүсийг дагах нь
Адамтай танилц
Адам бусдад тусалснаар Есүс Христийг дагадаг. Нэг удаа сургууль дээр ангийнх нь хүүхэд үдийн хоолгүй ирсэн байжээ. Адам үдийн хоолоо түүнтэй хуваалцахаар шийдэв. “Би Есүс хэрхэн бусдад тусалсан шиг хэн нэгэнд тусалсан учраас баяртай байсан” гэж тэр хэллээ.
Адам бас залбирснаар Есүсийг дагадаг. Тэр саяхан сургууль дээрээ сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Тэрээр залбирч, сонгуулийн үр дүн ямар ч байсан гэсэн аз жаргалтай байхад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйсан юм. “Би ялаагүй ч Их Эзэнд надад зориулсан илүү сайн төлөвлөгөө байгаа гэдгийг мэднэ” гэж Адам хэлэв.
Адамын тухай
Нас: 10
Хаанахынх: Филиппинийн Ризал
Хэл: Тагалог, англи
Зорилго: Хүмүүст туслахын тулд мэс засалч болох
Хобби: Найзуудтайгаа цагийг өнгөрөөх, агаарын теннис тоглох
Гэр бүл: Адам, ээж, аав, хоёр том эгч, хоёр том ах
Адамын дуртай зүйлс
Судрын түүх: Есүс Христ амилсан нь бид ч бас дахин амьдрах боломжтой гэсэн үг юм.
Баяр: Христийн мэндэлсний баяр
Хоол: Нилага (гахайн мах, бок-чой, төмстэй шөл)