“Цуглуулагч Томас,” Найз, 2026 оны 1-р сар, 17.
Цуглуулагч Томас
Намайг Томас гэдэг. Би цуглуулагч.
Энэ жил бид Хүүхдийн хэсэгт хэрхэн цугларахыг сурч байгаа. Удирдагчид маань биднээс залбирч мөн судар судлахад гэр бүлээ цуглуулахыг хүссэн юм. Тэд биднээс одоо, том болохоороо—номлолдоо, сургууль дээрээ, эсвэл бүр ганцаараа байхдаа ч хэрхэн бусдыг цуглуулахыг мэддэг байхын тулд цуглуулах дадлага хийхийг хүсдэг. Ийн бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой үргэлж сүнслэг байдлаар цуглаж, Тэднээс амар амгаланг олж чадна.
Миний үүрэг бол өглөөний залбиралд гэр бүлээ цуглуулах юм. Би тэднээс “Та надтай хамт залбирах уу?” гэж асуудаг. Хэнри ах маань биднийг орой залбирч мөн судар судлахад цуглуулдаг юм.
Нэгэн хагас сайны өглөө бид өглөө эрт сагс тоглохоор явлаа. Дараа нь дэлгүүрээр явав. Би гэнэт санаад, “Ээж ээ, бид залбирахаар цуглахаа мартчихсан байна” гэж хэлэв. Ээж бид гэртээ хариад цуглаж болно шүү дээ гэв. Гэхдээ би “Бид яг одоо цуглаж, залбирах хэрэгтэй” гэв. Тэр надаас залбирахыг хүслээ. Гэвч тэр машин барьж байсан учраас нүдээ аньсангүй.
Аав, ээж хоёр маань Хэнри бид хоёрт залбирч, судар судлахын тулд гэр бүлээ цуглуулдагт ямар их баярлан талархаж явдгаа хэлсэн. Бидний жижигхэн дуу хоолой гэр оронд маань маш том өөрчлөлт авчирдаг гэж тэд хэлдэг. Бид цугладаг учраас гэр бүл маань адислагддаг гэж тэд хэлэв.
Зургийг Аугусто Замбонато