Найз
Долоо хоног бүр судрыг зугаатай унших
2026 оны 1-р сар, Найз


“Долоо хоног бүр судрыг зугаатай унших,” Найз, 2025 оны 1-р сар, 41–44.

Ирээд, Намайг дага

Долоо хоног бүр судрыг зугаатай унших

Ноагийн хөвөгч авдар, Арван зарлиг, 10 тахлын мэлхий зэрэг Хуучин Гэрээний түүхүүдийг харуулсан зургууд

12-р сарын 29-өөс 1-р сарын 4

Хуучин Гэрээний удиртгал хэсэг

Хуучин Гэрээнд Есүс Христийн тухай заадаг

Дуу: “Есүсийн түүхүүдээс яриач” (Хүүхдийн дууны ном, 36).

Судар: Исаиа 9:6

Үйл ажиллагаа: Бид Хуучин Гэрээг уншихдаа Есүс Христийн тухай мэдэж авч чадна. 49-р хуудсан дээр очиж, хамтдаа судар хайх үйл ажиллагааг гүйцэтгэ. Эсвэл судруудаас нэгийг хамтдаа уншихаар сонгож ав.

1-р сарын 5–11

Мосе 1; Абрахам 3

Бүгд Бурханы хүүхэд

Тайрдас дээгүүр алхаж буй хүүхдүүдийн зураг

Дуу: “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2)

Судар: Мосе 1:4

Үйл ажиллагаа: Бурхан Мосед “Чи миний хүү билээ” (Moсе 1:4) гэж хэлэв. Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд! Бурханы хүүхэд гэдгийг нь сануулах хэрэгтэй хэн нэгний талаар бод. Тэдэнд зориулж “Би Бурханы хүүхэд” дууг дуул эсвэл сонсго (Хүүхдийн дууны ном, 2).

1-р сарын 12–18

Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5

Есүс Христ дэлхийг бүтээсэн

Дуу: “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16)

Судар: Мосе 2:1

Үйл ажиллагаа: Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлагаар дэлхийг бүтээсэн (Moсе 2:1-ийг үзнэ үү). Та ямар үзэсгэлэнт бүтээлүүдэд талархдаг вэ? Дараагийн хуудсан дээрх дэлхийн зургийг будаарай! Та гэр бүлдээ зориулан нэмэлтээр хувилж болно. Бурхан та нарт хайртай учраас дэлхийг бүтээсэн гэдгийг тэдэнд сануулахын тулд тэдгээрийг хайчилж аваад, хаа нэгтээ өлгө.

Дэлхийг бүтээсэн нь

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэнгэр, газрыг мөн түүн дээр орших бүхнийг бүтээсэн. Будгийн харандаа, хурууны будаг эсвэл цаасны хэсгүүд ашиглан хуурай газар болон далай тэнгисийг буд.

1-р сарын 19–25

Эхлэл 3–4; Мосе 4–5

Сайныг сонгох нь

Өвс хадаж буй хөвгүүний зураг

Дуу: “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 82)

Судар: Мосе 4:3

Үйл ажиллагаа: Бурхан бидэнд сонгох эрхийн бэлгийг өгсөн (Moсе 4:3-ыг үзнэ үү). Сонгох эрх бол сонголт хийх хүч юм. Та нар Есүс Христийг дагаж, бусдад үйлчилснээр зөвийг сонгож чадна. Гэр бүлтэйгээ хамт хэн нэгэнд үйлчил. Дараа нь гарын зургийг хайчилж, хийсэн зүйлийнхээ тухай бичээд Найз сэтгүүл рүү илгээ! (Дэлгэрэнгүй мэдээллийг 13-р хуудаснаас үзнэ үү.)

Alt text

Зураг чимэглэлийг Одри Дэй