“Есүс баптисм хүртсэн,” Найз, 2026 оны 1-р сар, 6.
Есүс баптисм хүртсэн
Би ч бас баптисм хүртэж, гишүүнээр батлуулж чадна!
Баптисм хүртэх нь Есүс Христийн Сүмд харьяалагдахын тулд бидний хийдэг анхны алхам юм! Баптисм чинь болоод өнгөрсөн эсвэл тэсэн ядан хүлээж байгаа эсэхээс үл хамааран баптисмын өдрөө зураарай.
Баптисм чамд яагаад чухал вэ?
Энэ нь Есүст яагаад чухал вэ?
Баптисмын усан санг дүүргэх нь
Бид баптисм хүртсэнээр Есүс Христийн үлгэр жишээг дагадаг. Биднийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулах, онцгой бэлэг хүлээн авах гэсэн хоёр чухал үйл явдал болдог. Доорх үйл ажиллагаануудыг гүйцэтгэж илүү ихийг сур. Усан сангийн доод талаас эхэлж асуултад хариулаарай. Дараа нь тэр түвшний усыг будаад дараагийн түвшин рүү шилж.
-
Чи хэдэн настайдаа баптисм хүртэх хэрэгтэй вэ? (Сургаал ба Гэрээнүүд 68:27)
-
Чиний биеийн хэр их хэсэг усанд ордог вэ? (3 Нифай 11:26)
-
Чи Тэнгэрлэг Эцэгтээ юу амладаг вэ? Мозая 18:10; Сургаал ба Гэрээнүүд 20:37
-
Баптисм хүртсэнийхээ дараа ямар бэлэг хүлээн авдаг вэ? (Сургаал ба Гэрээнүүд 33:15)
-
Чи баптисм хүртэхдээ байгуулсан гэрээгээ санахын тулд долоо хоног бүр юу хийж болох вэ? (Сургаал ба Гэрээнүүд 27:2)
Зураг чимэглэлийг Кэлли Смит