Найз
Адам, Ева хоёр
2026 оны 1-р сар, Найз


“Адам, Ева хоёр,” Найз, 2026 оны 1-р сар, 46–48.

Ирээд, Намайг дага

Адам, Ева хоёр

Адам, Ева хоёр Еденийн цэцэрлэгт амьтадтай хамт

Адам, Ева хоёр бол энэ дэлхий дээр амьдарч байсан Тэнгэрлэг Эцэгийн анхны хүүхдүүд юм. Тэд Еденийн цэцэрлэгт амьдардаг байв.

Амьдралын мод

Бурхан тэдэнд нэгээс бусад бүх модны жимснээс идэхийг зөвшөөрөв. Хэрэв тэд сайн, муугийн мэдлэгийн модноос хүртвэл цэцэрлэгийг орхин, эцэст нь үхэх байв. Гэвч Сатан тэдэнд худал хэлжээ. Тэр тэдэнд жимснээс хүртэх юм бол сайн, мууг мэдэж авахаас гадна үхэхгүй гэв.

Ева сайн муугийн мэдлэгийн модны жимснээс авч буй нь

Ева жимсийг идэх сонголт хийв.

Ева гараараа жимсийг Адамын гарт дамжуулж байгаа нь

Дараа нь тэр Адамд жимснээс өгөв. Тэр мөн уг жимсийг идэхийг сонгов.

Адам, Ева хоёр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг үзэгдэх үед бутанд нуугдаж буй нь

Бурхан, Есүс Христ хоёр Адам, Ева хоёр дээр ирэхэд тэд айж, нуугдав. Бурхан тэднийг уг модны жимснээс идсэн эсэхийг асуужээ.

Адам, Ева хоёр арьсан хувцсыг өмсөн, Еденийн цэцэрлэгийг орхиж буй нь

Адам, Ева хоёр уг жимснээс идсэн гэдгээ хэлэв. Ингээд тэд Еденийн цэцэрлэгээс явах ёстой болжээ. Гэхдээ Бурханд тэдэнд зориулсан төлөвлөгөө байлаа. Адам, Ева хоёр сайныг муугаас ялгаж мэддэг бас үр хүүхэдтэй болох боломжтой болсон.

Адам, Ева хоёр гэр бүлтэйгээ хамт

Адам, Ева хоёр Бурханы зарлигуудад дуулгавартай байх болно гэж амлав. Тэд Бурханы Хүү Есүс Христийн талаар илүү ихийг мэдэж авав. Тэр тэдний гэр бүлийг Бурхан руу эргэн очиход туслах учраас тэд маш их аз жаргалтай байлаа.