“Хүүхдийн хэсэгт зоригтой байх нь,” Найз, 2026 оны 1-р сар, 30–31.
Хүүхдийн хэсэгт зоригтой байх нь
Австри улсад болсон бодит түүх.
Эмили Хүүхдийн хэсэгт ганцаараа явахаас айдаг ажээ. Тэр ээжийгээ өөртэй нь хамт явахыг хүсэв.
“Би ангидаа очиж, Есүс надад хэрхэн тусалж чадахыг мэдэж авах хэрэгтэй” гэж ээж нь хэлэв.
“Чи ч бас Хүүхдийн хэсэгтээ сууж, Есүс чамд хэрхэн тусалж чадах талаар мэдэж авах хэрэгтэй” гэв.
Ээж нь Эмилиг тэврэв. “Хэцүү үед ч Есүс бидэнд тусалж чадна.”
Ээж нь Эмилитэй хамт Хүүхдийн хэсэг рүү очоод, баяртай гэж даллав.
Тэд Есүсийн тухай дуу сурав. Эмили дуу хөгжимд дуртай. Тэр аюулгүй гэдгийг мэдэрч бас аз жаргалтай байв.
Ээж нь Хүүхдийн хэсэгт байхгүй ч Есүс Эмилид зоригтой байхад нь тусаллаа.
Зураг чимэглэлийг Натали Брискөү