“Есүстэй хамт алхахад бэлэн байх,” Найз, 2026 оны 1-р сар, 4–5.
Есүстэй хамт алхахад бэлэн байх
Сайн байна уу?
Бид бол АНУ-ын Аризонагаас ирсэн Хэйли, Вайолит хоёр ихэр эгч дүүс байна. Бид Аврагчийн үлгэр жишээг дагахыг хүсдэг учраас баптисм хүртэхэд бэлдэж байна!
Бид гэрийнхээ ойролцоох голын эргээр алхах дуртай. Бид баптисм хүртсэнээр Есүстэй хамт сүнслэг аяллыг шинээр эхлүүлэх болно! Биднийг өдөр бүр Аврагчийг дагахаар хичээх үед Ариун Сүнс бидэнтэй хамт байх болно.
Заримдаа бид голын эрэг дээр жижиг цагаан хясаа цуглуулдаг. Эдгээр нь Аврагчийн “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно” (Исаиа 1:18) гэсэн амлалтыг бидэнд сануулдаг. Бид буруу сонголтынхоо дараа Есүс Христийн ачаар наманчилж дахин цэвэр болж чадна. Бид үүнийг санахын тулд баптисмын өдрөө цагаан хувцас өмсөх болно.
Аав маань гол дээр чулуу үсэргэхдээ үнэхээр гарамгай! Тэр бидэнд үүнийг хэрхэн хийхийг зааж байгаа бөгөөд бид хичээх болгондоо бага зэрэг сайжирч байгаа. Энэ нь яг Есүс Христ төгс Багш гэдэгтэй адил юм. Бурхан бидэнд суралцаж, өсөж хөгжихөд маань туслахыг хүсдэг.
Голын чулуунууд халтиргаатай учраас ээжийн гараас барих нь их тус болдог. Есүс бидэнд тусламж хэрэгтэй үед үргэлж бэлэн байдаг. Мөн бид баптисм хүртэхдээ Түүний адилаар бусдад туслах болно хэмээн амлах болно.
Бид гэр бүлтэйгээ голын эргээр алхах дуртай. Бид баптисм хүртэх үедээ тэнгэрлэг гэр лүү маань удирдах гэрээний зам дээр гардаг. Бид гэр бүлтэйгээ үүрд мөнхөд хамт байж чадна!
Би Есүсийн үлгэр жишээг дагахыг хүсдэг учраас баптисм хүртэхдээ сэтгэл догдолж байна. Би зарлигуудыг сахихыг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэгт харуулах ёстой.
Вайолит В, 7 настай, АНУ, Аризона
Би Есүс Христийг дагахыг хүсэж байна. Би баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсийг хүлээн авна. Ариун Сүнс надад зоригтой байхад тусалж чадна.
Хэйли В., 7 настай, АНУ, Аризона