Найз
Аз жаргалын төлөвлөгөө ба чи!
2026 оны 1-р сар, Найз


“Аз жаргалын төлөвлөгөө ба чи!” Найз, 2026 оны 1-р сар, 24–25.

Аз жаргалын төлөвлөгөө ба чи!

Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдэд зориулан төлөвлөгөө зохиосон бөгөөд үүнийгээ аз жаргалын төлөвлөгөө хэмээн нэрлэжээ. Энэ төлөвлөгөөнд чамд зориулсан хэсэг бий!

Бүтээлт

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэнгэр, газрыг мөн тэдгээрт орших бүхнийг бүтээсэн.

Уналт

Адам, Ева хоёр сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс идэхийг сонгосон. Үүний улмаас тэд Бурханаас тусгаарлагдаж, сайн мууг мэдэж авч мөн үр хүүхэдтэй болох боломжтой болжээ. Тэд дэлхий дээрх анхны гэр бүл байв.

Есүс Христийн Цагаатгал

Есүс Христ дэлхийд ирсэн. Тэр бидний бүх өвчин шаналлыг мэдэрч, бидний нүглийн төлөөсийг төлсөн. Тэр үхээд, амилсан. Түүний ачаар бид наманчилж, хэзээ нэгэн өдөр гэр бүлтэйгээ болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрах боломжтой болсон.

Дэлхий дээрх амьдрал

Бид бүгд дэлхий дээр бие махбодыг хүлээн авч, сурч мөн өсөж хөгжихийн тулд төрсөн. Бид зарлигуудыг сахиж мөн бусдад үйлчилснээр Есүс Христийг дагаж чадна.

Та нар зурган дотор нуусан эдгээр зүйлийг олж чадах уу?

PDF хуудас

Зураг чимэглэлийг Майди Бэйкэр