“Чуулганы тэмдэглэл,” Найз, 2025 оны 11-р сар, 4–5.
Чуулганы тэмдэглэл
Сайн мэдээ бол гэр бүлүүдийн төлөө юм.
Гэр бүл Есүс Христийн сайн мэдээний төвд байдаг гэж Ерөнхийлөгч Өүкс заасан. Түүнийг бага байхад аав нь нас баржээ. Гэвч ээж нь түүнд сайн мэдээг заасан бөгөөд энэ нь түүнд итгэл найдвар, амар амгаланг өгсөн юм. Гэр бүлүүдэд сорилт бэрхшээл тохиолддог ч бид мөнхийн гэр бүлийн нэг хэсэг байж чадна гэсэн найдвартай байж болно.
Гэр бүлийнхээ зургийг зур.
Христтэй хамт хэцүү зүйлсийг хийх нь
Ахлагч Айринг коллежид сурч байхад физик, математик түүнд хэцүү байсан гэж хэлжээ. Түүнд хэцүү санагдаж бууж өгөхийг хүсэж байлаа. Тэрээр залбирах үедээ тайтгарал, урам зоригийг мэдэрсэн билээ. Тэрээр бид бүгдийг хүчирхэгжүүлдэг Христээр дамжуулан бүх зүйлийг хийж чадна гэдгээ мэдэж авсан (Филиппой 4:13-ыг үзнэ үү). Бидэнд хүнд хэцүү үе тулгарахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнтэй хамт байх болно.
Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн тусламжтайгаар ямар нэгэн хэцүү зүйл хийсэн үеийнхээ тухай зурж эсвэл бич.
Гэрчлэлдээ үнэнч байх
Ахлагч Браун Ямайкад Сүмд нэгдсэн тухайгаа хуваалцжээ. Найзууд нь түүнээс “Чи яаж тэр сүмд нэгдэж чадав аа? Чи үнэхээр тэр бүхэнд итгээд байгаа юм уу?” гэж асуужээ. Гэвч тэр Ариун Сүнснээс гэрчлэл олж авсан байсан ба, үүндээ үнэнч хэвээр үлдсэн юм. Бид итгэхийг сонгох үед бидний гэрчлэл өсөх болно.
Бошиглогчид зориулсан өрөө
Спаннаус эгч бошиглогч Елишаг гэртээ хооллохыг урьсан нэгэн эмэгтэйн тухай Библид гардаг түүхийг ярьж өгөв. Тэр эмэгтэй бүр бошиглогчийг байрлах газартай байлгахаар гэртээ өрөө гаргажээ. Ариун Сүнс түүнд түүнийг Бурханы бошиглогч гэдгийг баталсан юм. Бид ч бас Бурханы бошиглогчдын талаар гэрчлэлтэй болж чадна. Бид зүрх сэтгэлээ нээж, тэдний зааврыг дуулгавартай дагаж чадна.
Хүүхдийн хэсгийн дуунуудын хүч
Браунинг эгч Хүүхдийн хэсгийн дуунуудын ач холбогдлын талаар ярьсан юм. Дуу хөгжим бол бидний зүрх сэтгэлд гэрчлэлийн үрийг суулгахад тусалдаг хэрэгсэл юм гэж тэр хэллээ. Бид Хүүхдийн хэсгийн дуунуудыг дуулах үед сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлээ дуулдаг. Есүс үнэхээр биднийг нарны туяа шиг байгаасай хэмээн хүсдэг!
King of Love, My Shepherd by Julie Rogers. May not be copied.