2025
Иосеф сайн мэдээний төлөө амиа өгсөн
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“Иосеф сайн мэдээний төлөө амиа өгсөн,” Найз, 2025 оны 11-р сар, 26–28.

Судрын түүх

Иосеф сайн мэдээний төлөө амиа өгсөн

Хотын хүмүүс сонин уншаад уурлацгааж байгаа нь

Олон хүн Иосеф Смитэд болон Сүмд уурлаж байв. Тэдэнд Иосефын зааж байгаа зүйл таалагдсангүй. Зарим нь бүр түүнийг алахыг хүсэж байлаа.

Иосеф Смит гэр бүлийнхнээ тэвэрч байгаа нь

Хууль зөрчсөн эсэхээ шүүхээр шийдвэрлүүлэхээр Иосеф Картейж хот руу явах ёстой болов. Тэр Эммаг болон хүүхдүүдээ адисалж, салах ёс гүйцэтгэн, Картейж руу явлаа.

Морь унасан Иосеф, Хайрум хоёр барьж дуусаагүй Наувугийн ариун сүмийг эргэн харж байгаа нь

Иосефын ах Хайрум болон бусад найз нь түүнтэй хамт явав. Явах замдаа Иосеф Науву руу эргэж харав. Тэр: “Энэ бол тэнгэрийн доорх хамгийн сайхан газар, хамгийн сайн хүмүүс” гэж хэлжээ.

Иосефыг Картейжийн шоронд харгалзагчидтай ярилцаж байхад Хайрум судраас уншиж байгаа нь

Картейжид эрчүүдийг шоронд хорив. Хайрум тэдэнд Мормоны Номоос уншиж өгч байлаа. Иосеф харгалзагчдад Мормоны Ном үнэн гэдгийг хэлэв.

Иосефыг найзуудтайгаа хаалгыг хамгаалж байхад буутай хүмүүс өрөөнд орохыг оролдож байгаа нь

Тухайн өдрийн орой уурлаж хилэгнэсэн буутай хүмүүс шорон руу дайран орж ирлээ. Тэд Иосеф болон түүний найзуудын байсан өрөө рүү буудаж эхлэв. Харин Хайрум, Иосеф хоёр амиа алдав.

Эхэн үеийн гэгээнтнүүд нэг нэгнээ тайтгаруулж байгаа нь. Ард нь толгодын орой дээр Наувугийн ариун сүм харагдана

Гэгээнтнүүд Иосеф, Хайрум хоёрыг нас барсныг мэдээд маш ихээр гашуудав. Гэсэн хэдий ч Сүм өсөж хөгжин, дэлхий даяарх Бурханы хүүхдүүдийг адисалсаар байна гэдгийг тэд мэдэж байлаа.