“Чуулганаас суралцах,” Найз, 2025 оны 11-р сар, 6-7.
Чуулганаас суралцах
Сайн мэдээний жор
Ахлагч Жон Д.Амос аз жаргалтай амьдрахын тулд судрууд дахь Бурханы жорыг дагахыг бидэнд заасан. Ямар орцууд нь Есүс Христийг амьдралд тань урьдгийг мэдэхийн тулд судар бүрийг унш. Сумаар зурж, жамбалаяагийн саванд нэм. Хэрэглэж болохгүй орцууд дээр Х тэмдэг тавь.
-
Maтай 25:35-36
-
Maлахи 3:10
-
Иохан 14:15
-
Гэтлэл 20:8
-
Хаадын дэд 18:12
Чуулганыг сонсох нь
Би ерөнхий чуулганыг үргэлж тэсэн ядан хүлээдэг. Төлөөлөгчид болон бидний бошиглогчийн сургаалыг сонсох нь намайг үргэлж аз жаргалтай болгодог. Би бас ахтайгаа болон хөршүүдтэйгээ сурсан зүйлсээ хуваалцдаг. Тэдний заасан зүйлс Бурхан надад өдөр бүр хайртай гэдгийг сануулдаг.
Жианна А., 9 настай, Кени, Кэсүмү дүүрэг
Би ерөнхий чуулганд дуртай. Бид үргэлж зурагтаар үздэг.
Исмаел Р., 8 настай, Перугийн Лима хэлтэс
Гэр бүлийн Тунхгийг тэмдэглэх нь
Энэ чуулган нь “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг“-ийн 30 жилийн ой байлаа. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс биднийг гэр бүлээрээ сайн зүйлс хийхэд цаг гаргахыг урамшуулсан. Та нар гэр бүлээрээ юу юу хийж болох вэ? Тэдгээрийг доорх картан дээр бич. Дараа нь энэ санаануудаа санахад туслахын тулд картыг хайчилж ав.
Illustrations by Josh Talbot