“Дуртайяа тусална!” Найз, 2025 оны 11-р сар, 44–45.
Уншихад хялбар
Дуртайяа тусална!
Тайваньд болсон бодит түүх
Ий Сун зургийн хичээл дээрээ зураг зурах дуртай.
Зургийн хичээл дуусахад хүн бүр гадагшаа гарч, гүйж тоглодог. Ий Сун найзуудынхаа араас гүйж, гүйцэж очихыг хүснэ.
Гэтэл Ий Руэй чулуун дээр бүдэрч унан, өвдгөө цохихыг тэр харлаа. “Чи зүгээр үү?” гэж Ий Сун асуув.
Ий Руэй толгойгоо сэгсрэн уйлж эхлэх нь тэр.
Ий Сун найздаа сургуулийн сувилагч руу очиж үзүүлэхэд нь тусалжээ. Сувилагч Ий Руэйгийн өвдгийг цэвэрлэж, ширүүн хөдлөх хэрэггүй гэж хэлэв.
Ий Сун, Ий Руэйг ангидаа буцаж ирэхэд нь тусалжээ.
Ий Сун Есүсийн үлгэр жишээг дагаж Ий Руэйд тусалсандаа баяртай байв. Тэд хамтдаа зургаа зурж дуусгалаа.
Зураг чимэглэлийг Саманта Виндли