“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2025 оны 11-р сар, 22–23.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
10-р сарын 27-оос 11-р сарын 2: Сургаал ба Гэрээнүүд 124
Үнэнч шударга зүрх сэтгэл
Их Эзэн Өөрийн үйлчлэгч Хайрум Смитэд “зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын учир” (Сургаал ба Гэрээнүүд 124:15) хайртай байсан. Үнэнч шударга гэдэг үгийн утгыг хараад, энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Дараа нь цаасан дээр том зүрх зур. Үнэнч шударга байхын тулд хийж болох ямар нэг зүйлийг зүрхний дотор зур эсвэл бич.
11-р сарын 3–9: Сургаал ба Гэрээнүүд 125–128
Гэр бүлийн зургийн жааз
Бригам Янгийг номлолоосоо буцаж ирэхэд Их Эзэн түүнд гэр бүлээ харж халамжлахыг зарлиглажээ (Сургаал ба Гэрээнүүд 126-г үзнэ үү). Гэр бүлийнхээ зургийг хийх жааз бүтээгээд, чимэглэ. Та нар хэрхэн бие биеэ харж халамжилж болох вэ?
11-р сарын 10–16: Сургаал ба Гэрээнүүд 129–132
Удирдагчийг дагах
Бидний бие махбод Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бие махбодтой адил (Сургаал ба Гэрээнүүд 130:22-ыг үзнэ үү). Бие махбодтой байгаадаа баярлахын тулд энэ тоглоомыг тогло! Ээлжлэн үсрэх, толгойгоо илэх гэх мэт үйлдлүүдийг сонго. Бусад хүн дагаж үйлдэнэ.
11-р сарын 17–23: Сургаал ба Гэрээнүүд 133–134
Хайраар үйлчлэх
Есүс Христ хайраар дүүрэн бөгөөд нинжин сэтгэлтэй (Сургаал ба Гэрээнүүд 133:52-ыг үзнэ үү). Хүн бүрийн нэрийг нэг аяганд хий. Нэг нэр сонгож аваад, тэр хүндээ мэдэгдэлгүйгээр энэ долоо хоногийн турш үйлчил.
11-р сарын 24–30: Сургаал ба Гэрээнүүд 135–136
Иосеф Смитийн түүх
Иосеф Смит Сэргээлтийн бошиглогч байсан (Сургаал ба Гэрээнүүд 135:3-ыг үзнэ үү). Түүний амьдралын түүхээр зураг зур. Түүнийг бошиглогч гэдгийг та нар хэрхэн мэдэж болох вэ?
Гэрэл зургуудыг Кристина Смит