“Испаниас мэндчилж байна!” Найз, 2025 оны 11-р сар, 12–13.
Испаниас мэндчилж байна!
Испани улс баруун өмнөд Европт оршдог. Тэнд 45 сая гаруй хүн амьдардаг! Албан ёсны хэл нь испани хэл.
Сэтас дэ Сэвилла
Энэ аварга том сүүдрэвчийг “Сэвиллийн мөөг” гэдэг. Тэдгээр нь дэлхийн хамгийн том модон байгууламж юм!
Улаан гол
Рио Тинто бол улаанаар туяардаг Испанийн гол юм. Ус нь маш хүчиллэг бөгөөд голын голдиролд задарч тунасан төмөр болон бусад металлаас үүдэлтэйгээр ийм өнгөтэй байдаг.
Хааны марш
Испанийн төрийн дууллыг “Хааны марш” гэдэг. Төрийн дуулал нь үггүй цөөхөн орны нэг бол Испани юм.
Нарлаг арлууд
Испанийн Канарын арлууд жилд дунджаар 320 өдөр нартай байдаг!
Фламенко
Испанийн хамгийн алдартай дуу хөгжмийн урсгалын нэг бол фламенко юм. Фламенко үзүүлбэрт ихэвчлэн гитар тоглох, дуу дуулах, бүжиглэх зэрэг ордог.
Зураг чимэглэлийг Аманда Смит