2025
15100 ба түүнээс ихийг
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“15100 ба түүнээс ихийг,” Найз, 2025 оны 11-р сар, 40–41.

Та нарын бичсэн түүх

15100 ба түүнээс ихийг

Компьютерын хажууд суугаад эрхий хуруугаа гозойлгосон Хосуэй Э.

Би найм хүрээд өөрийн гэсэн FamilySearch аккаунттай болох насанд хүрсэн байлаа! Эхэндээ би сандарч байсан ч эцэг эх, ах эгч нар маань өвөг дээдэстээ туслахын тулд хэрхэн индексжүүлэх, ургийн модоо үүсгэхийг надад заасан юм. Үүний дараа би сандарч тэвдэхээ больж, бусдын дэмийг мөн бэлтгэгдсэн байгаагаа мэдэрсэн.

Аав, эгч хоёртойгоо компьютер руу харж байгаа хүү

Тэр үед надад эцэг эх, ах, эгч нарынхаа адил гэр бүлийн түүхийн хянагч болох хүсэл төрсөн. Би үүнийг Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн нэг зорилгоо болгохоор сонгосон юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд би 1000 бүртгэлийг индексжүүлэх хэрэгтэй болов.

Заримдаа надад энэ нь дааж давшгүй ажил мэт санагддаг байлаа! Гэхдээ аав, ээж хоёр маань надад энэ бол нэг өдөрт багтаан хийдэг ажил биш гэдгийг сануулсан юм. Үүний оронд өдөрт ердөө гурван бүртгэл дээр төвлөрөн ажиллахад л жилийн дотор зорилгодоо хүрнэ гэв. Хэрэв зургуудыг ойлгохгүй байвал тэд надад тусална гэлээ.

Залбирч буй хөвгүүн ба ариун сүмийн ёслолын картуудыг хайчилж байгаа гар

Би Тэнгэрлэг Эцэгт хандан зорилгодоо хүрэхэд туслахыг гуйн залбирсан. Залбирсны дараа надад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн.

Би бууж өгөлгүй өдөр бүр индексжүүлсээр байлаа. Жилийн дараа, есөн нас хүрэхээсээ өмнө би аль хэдийн 1000 гаруй бүртгэлийг индексжүүлж, хянагчийн статус авсан юм. Би ямар их баярласан гээч!

Ариун сүмийн гадна зүлгэн дээр сууж буй хөвгүүн

Одоо би аав, ээжтэйгээ хамт Перугийн Трухильо ариун сүм рүү дандаа явдаг. Намайг ариун сүмийн цэцэрлэгт хүлээж суух зуур гэр бүлийн гишүүд маань ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн тулд би ёслолын картуудыг нь хэвлэж, хайчлан, хүн нэг бүрд гардуулж өгдөг. Удахгүй би баптисмын ёслолд оролцохоор ариун сүмд орох боломжтой болно.

Би одоо 10 настай. Би 15100 бүртгэлийг индексжүүлээд байгаа! Би Есүс Христтэй илүү адил болохын тулд цаашид ч зорилгоосоо ухрахгүй үргэлжлүүлэхдээ баяртай байна.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Паркэр Нийлсэн