“Миний сайн мэдээний үгс,” Найз, 2025 оны 11-р сар, 10.
Миний сайн мэдээний үгс
Найз сэтгүүлийн энэ дугаараас дараах үг, хэллэгүүдийг хайж олоорой!
Аравны нэг
Аравны нэгээ төлөх нь олсон мөнгөнийхөө аравны нэгийг (10 хувийг) Түүний Сүмд өгөх замаар Тэнгэрлэг Эцэгт эргүүлэн өгч байгаа хэрэг юм. Аравны нэг нь ариун сүм болон Сүмийн байруудыг барьж, ажил хэргийг явуулахад тусалдаг. Аравны нэгээ төлөхөд Тэнгэрлэг Эцэг биднийг олон арга замаар адисалдаг!
Өвөг дээдэс
Өвөг дээдэс гэдэг нь бидний элэнц хуланц өвөө, эмээ гээд олон жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийг хэлнэ. Өвөг дээдэс маань гэр бүлийн түүхийн чухал хэсэг юм. Бид тэдний талаар судалж, дурсан санаж, үүрд хамт байхын тулд тэдний төлөө ариун сүмийн ажлыг гүйцэтгэж чадна.
Индексжүүлэх
Индексжүүлэх нь өвөг дээдсээ олоход нь бусдад туслах нэг арга зам юм! Бид хуучин цаасан бүртгэл дээрх нэрсийг компьютер дээр шивж оруулдаг ба ингэснээр хүмүүст гэр бүлийн гишүүдээ болон тэдний амьдралын тухай мэдээллийг олоход тусалдаг. Ингэх нь олон хүнд үүрд мөнхөд хамтдаа лацдан холбогдох боломжийг олгодог учир гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд тус болдог. Хүүхдүүд хүртэл индексжүүлэхэд тусалж болно!
Егүүтгэл
Егүүтгэл гэдэг нь итгэдэг зүйлийнхээ төлөө амь насаа өгөхийг хэлнэ. Иосеф Смит, түүний ах Хайрум хоёр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд итгэж, амьдарч, зааж байсныхаа төлөө амиа алдсан.
Зураг чимэглэлийг Мадисон Бэйкэр