2025
Ариун сүмийн карт
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“Ариун сүмийн карт,” Найз, 2025 оны 11-р сар, 16.

Ариун сүмийн карт

Австралийн Сидней ариун сүм

  • Энэ бол Австралийн анхны ариун сүм.

  • Онцгойлон адислах ёслолын үеэр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Бурхан тэднийг хараад инээмсэглэж байна гэж хэлж байжээ.

  • Талбайн эвкалипт модод бүтэн жилийн турш ногооноороо байдаг.

Испанийн Мадрид ариун сүм

  • Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1996 онд газар хөндөх ёслолыг, 1999 онд онцгойлон адислах үйл ажиллагааг тус тус тэргүүлж байв.

  • Нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдөр долоон мянга орчим хүн ирж оролцжээ.

Эль Сальвадорын Сан Сальвадор ариун сүм

  • Энэ ариун сүм халуун орны ургамлуудаар хүрээлэгдсэн байдаг.

  • Ойролцоох хотод дэлхийн бөмбөрцөг дээр зогссон дэлхийн Аврагч Есүс Христийн хөшөө байдаг.

  • Олон зохиомжид Эль Сальвадорын үндэсний цэцэг болох flor de izote ордог.

Ариун сүмийн зурагтай карт

Зураг чимэглэлийг Рэйчил Эриксон