“Тавтай морил, найзууд аа!” Найз, 2025 оны 11-р сар, 1.
Тавтай морил, найзууд аа!
Бид түүхүүддээ дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг бодит хүүхдүүдийн талаар бичдэг гэдгийг та нар мэдэх үү? Хүн бүрд хуваалцах гайхалтай түүх бий! Гэр бүлийн түүх ч үүнтэй мөн адил. Гэр бүл болгон өөр өөрийн түүхтэй. Чухал байхын тулд заавал том байх албагүй. Харин та нар үүнийг хуваалцсанаар гэр бүлийн түүхийнхээ нэг хэсгийг хуваалцаж байгаа хэрэг юм.
Та нар гэр бүлийнхээ талаар илүү ихийг мэдэхэд туслах 35-р хуудсан дээрх асуултуудыг ашиглаж болно. Эсвэл 24–25-р хуудсан дээр гэр бүлийнхнийхээ зургийг зур. Тэнгэрлэг Эцэг бидэнд сурч, өсөж хөгжихөд туслахын тулд гэр бүлийг өгсөн. Тиймээс бүгдээрээ суралцаж эхэлцгээе!
Хүндэтгэсэн,
Найз