“Том хүүхдүүдэд,” Найз, 2025 оны 11-р сар, 34–35.
Том хүүхдүүдэд
Та нараас ирсэн үг
Би сүм дээр байхдаа бошиглогч Самуелын тухай мэдэж авсан. Энэ түүх надад таалагддаг.
Лиам Ф., 9 настай, Япон, Окинава
Есүс Христ миний нэрийг болон хэн болохыг минь мэддэг гэдгийг би мэднэ. Тэр хүнд үед намайг тайтгаруулж, ганцааранг маань орхидоггүйд би талархдаг.
Антонэлла Д., 10 настай, Бразил, Рио Гранде до Сул
Гэр бүлийн түүхийн зурагт өгүүллэгийн хуудас
Бодит түүхүүдийг доорх хүрээнүүд дотор бичих юм уу зураарай. Та нар гэр бүлийнхээ эсвэл зөвийг сонгосон үеийнхээ түүхийг хуваалцаж болно. Хийж дууссаныхаа дараа бидэнд зургаа илгээгээрэй! Хэрхэн илгээхийг арын хавтаснаас үзнэ үү.
Кодыг тайлах
Аравны нэгийн өргөл бол адислал юм. Аравны нэгийн өргөлийн мөнгө нь ариун сүм болон сүмийн барилга барих, судар хэвлэх, номлогчдыг дэмжих мөн өөр бусад олон зүйлийг хийхэд Сүмд тусалдаг. Аравны нэгийг өргөл болгон өгөх зарлигийг дагах үед Тэнгэрлэг Эцэг биднийг олон арга замаар адисалдаг (Maлахи 3:10-ыг үзнэ үү).
Зоос тус бүрийн үнэ цэнийг ол. Дараа нь сүүлчийн бодлогыг бод. Та нар аравны нэгийн өргөлд хэдийг өгвөл зохих вэ? (Санамж: Аравны нэг бол 10 хувь юм.)
Зураг чимэглэлийг Жош Талбот