2025
Испанид Есүсийг дагах нь
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“Испанид Есүсийг дагах нь,” Найз, 2025 оны 11-р сар, 14–15.

Испанид Есүсийг дагах нь

Эймитэй танилц

Инээмсэглэж буй охин гэр бүлийнхэнтэйгээ

Эйми гэр бүлдээ тусалж, үеэлүүдтэйгээ тоглож Есүс Христийг дагадаг. “Би бусдад үйлчлэхдээ маш сайхан, аз жаргалтай байдаг” гэж тэр хэлэв.

Эйми бас Сүмийн тухай бусадтай хуваалцдаг. Тэр: “Би сургуулийнхаа найзуудтай сайн мэдээг хуваалцахдаа маш их аз жаргалыг мэдэрдэг” гэлээ. Тэр нэг найзаа баптисмдаа урьж, түүний төлөө залбирсан. Тэр бас хоол хүнс, тоглоомуудаа бусадтай хуваалцах дуртай.

Эймигийн тухай

Инээмсэглэж буй охины ягаан цэцэгтэй зураг

Нас: 8

Амьдардаг газар: Испанийн Гвадалахара

Хэл: Испани

Зорилго: Колумбид байдаг гэр бүлийнхэн дээрээ зочлох

Хобби: Гимнастикаар хичээллэх, гэрийнхэнтэйгээ кино үзэх, найзуудтайгаа цэцэрлэгт хүрээлэнд тоглох

Гэр бүл: Эйми, түүний аав, ээж, ах, эрэгтэй дүү

Хоёр эрэгтэй хүүхэдтэй гадаа тоглож буй охин

Эймигийн дуртай зүйлс

Судрын түүх: Есүс Христ хүүхдүүдэд заасан тухай

Хоол: Арепас (хачиртай гамбир)

Жимс, хүнсний ногоо: Гадил, салатны навч

Өнгө: Ягаан, нил ягаан, ногоон

Хүүхдийн хэсгийн дуу: “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2.)