2024
Ариун сүмийн анхны аялалд чинь зориулсан зөвлөгөө
2024 оны 11-р сар


“Ариун сүмийн анхны аялалд чинь зориулсан зөвлөгөө,” Найз, 2024 оны 11-р сар, 38–39.

Ариун сүмийн анхны аялалд чинь зориулсан зөвлөгөө

Чи сайн мэдээг сонсолгүй нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмд баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно. Чиний баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан үеийнхтэй яг адилаар тэр хүмүүс Бурхантай гэрээ байгуулж, Түүний адислалуудыг хүлээн авах боломжтой болно.

Авчрах зүйлс

  • Сүмд өмсдөг хувцас (өмсөөд ариун сүмд орох)

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

  • Үсний сам, боолт (шаардлагатай бол)

  • FamilySearch аппликэйшнээс эсвэл вэбсайтаас хэвлэсэн гэр бүлийн нэрс (заавал биш)

Хийх зүйлс

Ариун сүмд орж байгаа хүүхдүүд

1. Ариун сүмд орох

Хүлээн авах хэсэгт ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ харуул. Дараа нь баптисмын өрөө рүү очно. Ариун сүмийн ажилтан цагаан дотуур хувцас, оймс, баптисмын ёслолын хувцас өгнө.

Баптисмын хувцастай хүү

2. Хувцсаа солих

Хувцас солих өрөөнд ороод өгсөн хувцсыг сольж өмсөнө. Хувцасны хоосон шүүгээнд эд зүйлсээ хийнэ. Дараа нь шүүгээгээ түгжиж, түлхүүрийг хувцсандаа зүүнэ. Урт үстэй бол ардаа бооно. Хэвлэсэн гэр бүлийн нэрсийг өөртөө авч явна.

Судар уншиж буй охин

3. Бишрэл хүндэтгэлтэйгээр хүлээ

Чи баптисм хүртэх ээлжээ хүлээх зуураа судраас уншиж, залбирч эсвэл тунгаан бодож болно. Мөн баптисм хүртэх хүнийхээ тухай бодож болно.

Ариун сүмийн баптисм хийж буй охин

4. Ариун сүмийн баптисмд оролцох

Ээлж чинь болоход ширээний ард сууж байгаа хүнд гэр бүлийнхээ нэрсийг өгнө. Хэрэв чамд нэр байхгүй бол тэд оронд нь ариун сүмийн нэрсийг ашиглана. Баптисмын усан сан руу болгоомжтой орно. Санваар атгагч чамд хүн бүрийг төлөөлүүлэн баптисм хүртээх болно. Тэр чамайг усанд доош умбуулах үед өвдгөө нугалж, хамраа чимхэхээ мартуузай.

Сүмийн хувцастай хөвгүүд ба гишүүнээр батлуулж буй охин

5. Хувцсаа солих

Чамайг баптисм хүртэж дууссаны дараа хэн нэгэн чамд алчуур өгнө. Хувцас солих өрөөнд буцаж очоод, тусдаа усанд орж, хуурай хувцсаа сольж өмсөн, үсээ янзалж болно. Нойтон хувцсаа сагсанд хийж, түлхүүрээ шүүгээнд зүүж үлдээгээрэй.

6. Гишүүний баталгаанд оролцох

Төгсгөлд нь хэн нэгэн чамайг баптисм хүртсэн хүмүүсийг төлөөлүүлэн гишүүнээр батлуулах өрөө рүү чиглүүлнэ.

Зарим ариун сүмд эдгээрийг арай өөрөөр хийж магадгүй. Гэхдээ ямар ч байсан алхам тутамд чинь туслах хүмүүс байх болно. Ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд Тэр чамайг тэнд очиход баяртай байдаг гэдгийг санаарай!

PDF

Зургийг Марк Робисон