2024
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
2024 оны 11-р сар


Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2024 оны 11-р сар, 28–29.

Ирээд, Намайг дага үйл ажиллагаа

Гэр бүлийн үдэш, судраас судлах зэрэг зугаатай үйл ажиллагаанд зориулав!

10-р сарын 28-аас 11-р сарын 3

Бие биеэ хайрлах

Moрмон 1–6

Тоглоом тоглож буй хүүхдүүд

Мормон нифайчуудыг хайрладаг байв (Moрмон 3:12-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднээс ч мөн адил бусдыг хайрлаасай гэж хүссэн. Тойрог болон зогсоод нүдээ ань. Гурав хүртэл тоол. Дараа нь нүдээ нээгээд хэн нэгэн рүү хар. Хэрэв чи хэн нэгэнтэй харц тулгарсан бол юу нь таалагддаг талаараа бие биедээ хэлээд, тойргоос гар. Нэг хүн үлдэх хүртэл үргэлжлүүл! Дараа нь хүн бүр тэр хүний тухай таалагддаг зүйлээ хэлнэ.

11-р сарын 4–10

Гайхамшгийн тухай уран бүтээл

Moрмон 7–9

Зурах хэрэгслүүд

Бид Есүс Христийг дагавал Тэнгэрлэг Эцэг биднийг гайхамшгуудаар адисалж чадна. Мормон 8:24-ийг уншаад, уг шүлэгт дүрслэгдсэн гайхамшгуудаас нэгийг зур. Зурж байхдаа Тэнгэрлэг Эцэг танай гэр бүлийн төлөө ямар гайхамшиг үйлдсэн тухай ярилц.

11-р сарын 11–17

Чулууг будах

Ифер 1–5

Чулуун урлал

Жаредын ах завиа гэрэлтүүлэхийн тулд чулуунд хүрэхийг Их Эзэнээс хүсжээ (Ифер 3-ыг үзнэ үү). Гаднаас чулуу цуглуул эсвэл цаасыг дугуй хэлбэртэй хайчил. Бусдад гэрэл гэгээ, хайрыг өгөхийн тулд хийж болох зүйлсийг чулуу эсвэл цаасан дээрээ бичиж, зурж, буд.

11-р сарын 18–24

Талархлын дуунууд

Ифер 6–11

Хамтдаа дуулж буй хүүхдүүд

Тэнгисийг гатлах үедээ Жаредын ах болон түүний гэр бүл өөрсдөд нь тусалсанд талархан Их Эзэнийг магтан дуулжээ (Ифер 6:9-ийг үзнэ үү). Та нар ч бас Их Эзэнд талархан дуу дуулж болно! Хүүхдийн дууны ном эсвэл Сүмийн вэбсайтаас дуртай дуугаа сонгож, хамтдаа дуул. Та нар талархлаа Тэнгэрлэг Эцэгт өөр хэрхэн илэрхийлж болох вэ?

PDF

Зураг чимэглэлийг Кэйти Докрилл