2024
Чуулганы тэмдэглэл
2024 оны 11-р сар


“Чуулганы тэмдэглэл,” Найз, 2024 оны 11 дүгээр сар, 6

Чуулганы тэмдэглэл

Сургаал ба Гэрээнүүд

Даллин Х.Өүкс

Ерөнхийлөгч Өүкс аавтайгаа цаасан шувуу нисгэсэн нэгэн хөвгүүний тухай ярьсан юм. Хүү цаасан шувууг илүү өндөрт нисгэхийн тулд утсыг хайчилж болох уу гэж асуув. Утсыг хайчилбал цаасан шувууг унахыг аав нь тайлбарлажээ. Энэ уяа нь биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбодог гэрээнүүдтэй адил юм. Гэрээнүүдээ сахих нь биднийг Тэдэнтэй илүү ойртоход тусалдаг.

Энэ надад дараах зүйлийг заасан:

Өнгөт шилэн цонх

Дийтр Ф.Угдорф

Ахлагч Угдорф 75 жилийн өмнө баптисм хүртжээ! Германд хөвгүүн байхад нь түүний гэрчлэлийн суурь тавигдаж эхэлсэн байна. Цуглааны байранд нь байдаг байсан өнгөт шилээр Есүс Христийн хөргийг урласан цонхыг харж, төрж байсан ариун нандин мэдрэмжээ тэр одоо ч санадаг ажээ. Есүс Христ бол дэлхийн Аврагч хэмээх гэрчлэлийг Сүнс түүний оюун бодол, зүрх сэтгэлд төрүүлсэн юм.

Энэ надад дараах зүйлийг заасан:

Есүст анхаарлаа төвлөрүүл

И.Рэймонд Эгбо

Ахлагч Эгбо 1996 оны олимпын наадамд оролцсон Нигерийн эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ багийн тухай өгүүлэв. Тэдэнд хангалттай мөнгө төгрөг, сайн дасгалжуулагч ч байсангүй. Гэвч тэд зорилгодоо төвлөрч, өөр бусад анхаарал сарниулах зүйлийг үйл хайхран алтан медаль хүртжээ! Бид дэлхийн анхаарлыг сарниулах зүйлсийг үл хайхран, Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлснээр амжилт олох болно.

Энэ надад дараах зүйлийг заасан:

Асуулт тавих

Трэйси Ю.Браунинг

Браунинг эгч 1992 он хүртэл эрдэмтэд Дэлхий ван гаргийг манай нарны аймгийн зах хязгаар гэж үздэг байсан тухай ярив. Гэвч эрдэмтэд сурч, асуулт асуухаа больсонгүй. Одоо Дэлхий вангийн цаана нээж илрүүлэх маш олон зүйл байгааг бид мэднэ! Асуулт байвал бид Тэнгэрлэг Эцэгт хандаж болно. Сайн мэдээний чин сэтгэлийн асуултууд бидэнд сурч боловсорч, өсөж хөгжихөд тусалж чадна.

Энэ надад дараах зүйлийг заасан:

PDF хуудас

Зураг чимэглэлийг Жош Талбот