2024
Ариун сүмийн аялал
2024 оны 11-р сар


“Ариун сүмийн аялал,” Найз, 2024 оны 11-р сар, 18–19.

Зугаатай үйл ажиллагаа

Ариун сүмийн аялал

Ариун сүмд тавтай морил!

Бид ариун сүмд авралын төлөвлөгөөний тухай суралцаж, Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулдаг. Ариун Сүнснээс ирэх амар амгаланг мэдрэх боломжтой олон гоё өрөө бий.

Ариун сүмийн лацдан холболтын өрөө

Лацдан холболтын өрөөнд хосууд мөн гэр бүлүүд энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулдаг.

Ариун сүм дэх сүйт бүсгүйн өрөө

Сүйт бүсгүйн өрөөнд эмэгтэйчүүд лацдан холбуулахаасаа өмнө бэлтгэлээ хийдэг.

Ариун сүмийн заавар өгөх өрөө

Заавар өгөх өрөөнд та нар авралын төлөвлөгөөний тухай суралцаж, Тэнгэрлэг Эцэгтэй ариун гэрээнүүд байгуулдаг.

Ариун сүмийн селестиел өрөө

Селестиел өрөө нь бидэнд Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрах нь ямар байх талаар бодоход тусалдаг. Энэ бол залбирах, тунгаан бодох, судруудаас унших газар юм.

Ариун сүмийн баптисмын усан сан

Баптисмын усан сан бол нас барсан хүмүүсийн өмнөөс баптисм хүртэх газар юм. Усан сангийн эргэн тойрон дахь арван хоёр үхэр нь Израилын арван хоёр овгийг төлөөлдөг.

Ариун сүмийн шалгах жагсаалт

Чи эдгээрийг ариун сүм дотроос олж чадах уу?

  • Гэрлийн бүрхүүл

  • толь

  • цэцгийн ваар

  • Баптисмын усан сангийн үхрүүд

  • загалтсан шил

PDF хуудас