2024
Ариун сүмийн лацдан холболт гэж юу вэ?
2024 оны 11-р сар


“Ариун сүмийн лацдан холболт гэж юу вэ?” Найз, 2024 оны 11-р сар, 22.

Ариун сүмийн карт

Ариун сүмийн лацдан холболт гэж юу вэ?

Ариун сүмийн лацдан холболт гэж гэр бүлүүдийг үүрд мөнхөд холбодог ёслол юм. Энэ нь хэрэв бид гэрээгээ сахиж, Бурханд дуулгавартай байвал нас барсныхаа дараа гэр бүлтэйгээ дахин хамт амьдарна гэсэн үг. Есүс Христийн ачаар гэр бүлүүд мөнх байж чадна хэмээн бошиглогчид амласан.

Кенийн Найроби ариун сүм

  • Энэ бол Африкт баригдсан ес дэх, Кенид баригдсан анхны ариун сүм юм.

  • Зүүн Африк дахь Сүмийн гишүүд энэ ариун сүмд ордог.

  • 1998 онд ерөнхийлөгч Хинкли Кенид хэзээ нэгэн өдөр ариун сүм баригдана гэж хэлсэн. Үүнээс 19 жилийн дараа энэ ариун сүмийг зарласан юм.

Тахитигийн Папийти ариун сүм

  • 2006 онд энэхүү ариун сүмийг сэргээн засварласны дараа мянга мянган хүн дахин онцгойлон адисалсныг тэмдэглэн соёлын арга хэмжээ зохион байгуулж байжээ.

  • Уг ариун сүм маш гоё цэнхэр дээвэртэй.

  • 1983 онд энэ ариун сүм баригдахаас өмнө Тахитид хамгийн ойр ариун сүм Шинэ Зеландад байв.

PDF

Зураг чимэглэлийг Рэйчил Эриксон