2024
Гэрээгээр холбогдсон нь
2024 оны 11-р сар


“Гэрээгээр холбогдсон нь,” Найз 2024 оны 11-р сар, 21.

Зугаатай үйл ажиллагаа

Гэрээгээр холбогдсон нь

Есүс Христ

Гэрээнүүд нь биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбодог. Бид гэрээнүүдээ сахиснаар тэнгэрлэг тусламж, хүч чадлыг хүлээн авч чадна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань илүү дотно болно. … [Түүнтэй] байгуулсан гэрээний улмаас Тэр бидэнд туслах хүчин чармайлтдаа хэзээ ч бууж өгөхгүй” гэж заасан.

Баптисмын гэрээг чинь сануулах гинжин урлалыг цаасаар хий! Дараа нь нүдэнд харагдах газар өлгө.

Цаасаар хийх гинжин урлал
  1. 2.5 см өргөнтэй, 20 см урттай 6 ширхэг цаас хайчил.

  2. Цаас бүр дээрээ баптисмын гэрээг чинь сануулах нэг, нэг арга замыг бич. (Доорх жагсаалтыг ашиглаж болно.)

  3. Эхний цаасыг авч, тойрог болгохын тулд үзүүрүүдийг хооронд нь наа. Дараагийн цаасыг аваад тойрог дундуур оруулж, үзүүрүүдийг нь наа. Гинжин холбоос үүсэх хүртэл үргэлжлүүлэн нэмээрэй!

PDF

Зургийг Кэйти Докрилл