“Мормон ба алтан ялтаснууд,” Найз, 2024 оны 11-р сар, 26–27.
Судрын түүхүүд
Мормон ба алтан ялтаснууд
Зураг чимэглэлийг Эндриү Босли
Мормон бошиглогч байсан. Түүнийг 10 настай байхад Аммарон хэмээх удирдагч түүнд ард түмэндээ юу тохиолдсоныг санах, хожим нь алтан ялтаснууд дээр энэ тухай бичиж үлдээхийг захижээ. Нифай үндэстний бошиглогчид уг ялтаснууд дээр бичиж үлдээдэг байв.
Олон хүн ёс бус байсан учраас Аммарон ялтаснуудыг нуув. Тэр тэдгээрийг хаанаас олохыг Мормонд хэлэв. Мормон том болоод алтан ялтаснуудыг авчээ. Тэрээр ялтаснуудыг аюулгүй хадгалж, дээр нь ард түмнийхээ тухай бичсэн.
Хүмүүс ёс бус хэвээр байсан ч Мормон тэдэнд заахыг хичээв. Тэр мөн ялтаснууд дээр Аврагчийн тухай бичсэн. Мормоны ачаар өнөөдөр бид Мормоны Номон дахь бошиглогчдын үгсийг унших боломжтой байгаа.
Мормон хэдийгээр бага залуу байсан ч Их Эзэн түүнд итгэсэн. Та нар бас бага хэдий ч Их Эзэнийг дагаж чадна!