“Чуулганы мэдээ,” Найз, 2024 оны 11-р сар, 4–5.
Чуулганы мэдээ
Чуулган дээр хэлсэн үгс
Дэлхий даяар ерөнхий чуулганыг үзсэн нь
Би төлөөлөгчдийн болон бидний бошиглогч ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны чуулган дээр үг хэлэхийг сонсох дуртай. 100 настай бошиглогчтой байх ямар гоё гээч!
Люсано Ф., нас 6, Магалланес, Чили
Манай салбарын ерөнхийлөгч Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд зориулан чуулганы асуулт хариултын хуудсыг гаргасан юм. Энэ нь чуулган дээр хэлсэн үгсийг сонсоход надад тусалсан. Үнэхээр зугаатай байсан.
Ян-Тин К., 10 настай, Тайвань, Чанхуа дүүрэг
Ерөнхий чуулган бол хувийн сүнслэг удирдамж авахыг эрэлхийлж, хүлээн авах хамгийн тохиромжтой цаг юм.
Жэнис К., нас 12, Энэтхэг, Гоа
Ерөнхий чуулган дээр, ялангуяа Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын талаар дуулах надад сайхан байсан.
Кэйти Ж., 10 настай, АНУ, Юта
Хүүхдийн найрал дуу
Бямба гарагийн үдээс хойш болсон хуралдаан дээр АНУ-ын Ютагийн зуу зуун хүүхэд дуу дууллаа. Тэдний дуулсан гурван дуу нь Гэр орон, Сүмд зориулав гэсэн шинэ номоос байв.
Хэдэн ариун сүм бэ?
Ариун сүмүүдийг дэлхий даяар барьж байгаа билээ. Ерөнхийлөгч Нэлсон энэ чуулганаар хэдэн ариун сүм зарласан бэ?
-
Хойд Америкт 8
-
Карибын тэнгист+1
-
Төв Америкт + 1
-
Өмнөд Америкт + 2
-
Европт + 2
-
Африкт + 3
-
= ___ ариун сүм
Нийт ариун сүм
-
Үйл ажиллагаа явуулж буй 190
-
Зарласан 116
-
Барилгын ажил хийгдэж байгаа 50
-
Засварын ажил хийгдэж байгаа 7
Өмнө ба одоо
194 жилийн тэртээ Ерөнхий чуулганыг хийж эхлэхэд хэдхэн хүн бошиглогчийг өөрийн биеэр сонссон юм.
100 жилийн өмнө радиогоор чуулганыг сонсдог байв.
75 жилийн өмнө зурагтаар үздэг болов.
25 жилийн өмнө тэд онлайнаар үзэж, сонсдог болсон.
Өнөөдөр хүмүүс дэлхийн аль ч өнцгөөс ерөнхий чуулганыг үзэж, сонсох боломжтой болсон.