2024
Кени улсаас мэндчилж байна!
2024 оны 11-р сар


“Кени улсаас мэндчилж байна!” Найз, 2024 оны 11 сар, 12–13.

Кени улсаас мэндчилж байна!

Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.

Кени улс Зүүн Африкт байдаг. Тэнд 50 сая гаруй хүн амьдардаг!

Хэл

Найз сэтгүүлийн хавтас

Кени улс свахили, англи гэсэн албан ёсны хоёр хэлтэй. Тэнд бас өөр олон арван хэлээр ярьдаг.

Кенид зочилсон нь

Ахлагч Расбанд Кени улсад зочилж байгаа нь

2022 оны 5-р сард ахлагч Роналд А.Расбанд Кенийн Найроби ариун сүмийн барилгын ажлын талбайд зочлов. Кени дэх аяллынх нь хамгийн сайхан мөчүүдийн нэг энэ байсан гэж тэр дурссан.

Фламингогийн сүрэг

Фламинго

Накуру нуур замаг ихтэй үед олон мянган фламинго үүгээр хооллохоор ирдэг. Олон тооны фламинго нуурыг бүхэлд нь ягаан болгож чадна!

Гүйлтийн гайхалтай тамирчид

Гүйж буй бүлэг тамирчин

Кени улсад холын зайн гүйлтээрээ дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох тамирчид амьдардаг. Тэд олимпын наадмын гүйлтийн төрлөөс 106 медаль авсан.

PDF

Зураг чимэглэлийг Рут Хаммонд